
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг зохион байгуулагдаж байна. Өдөрлөг төв талбайд дөрөвдүгээр сарын 26-ныг хүртэл үргэлжлэх юм. Уг хоолны өдөрлөгөөр 18 улсын нэрийн хоолоор үйлчилнэ.
Энэ удаагийн арга хэмжээ Монголын ресторан зоогийн газрын Холбоо (ТББ), Монголын тогооч нарын Холбоо (ТББ), Нийслэлийн засаг даргын тамгын газар болон хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын 30 бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж буй. Хоолны үнийн тухайд, бүх хоол 15 мянган төгрөг дотор борлуулагдах аж.