
УИХ-ын гишүүн П.Наранбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Миний хувьд хоёр жил орчим Боловсролын сайдын ажлыг хийлээ. Өөрийнхөө хэмжээнд шийдэх ёстой асуудлыг шийдлээ. Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувь нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүллээ. СӨБ, сургуулийн бага боловсролын хөтөлбөрийг шинэчилсэн. Дараагийн сайд төрийн ажлыг үргэлжлүүлж, эдгээр ажлыг эрчимжүүлээсэй, миний хувьд дэмжиж, ажиллана. Төрийн ажил гэдэг байнга шүүмжлэлд байдаг. Тиймээс энэ бүхнийг шингээж авах хэрэгтэй.
Монгол төр тогтвортой ажиллах нь ийм хэцүү цаг үед хамгийн хэрэгтэй үе. Ираны нөхцөл улам хүндэрч байна, Ормузын хоолойд яс тээгэлчихлээ. ОХУ, Украйны дайны нөхцөл байдал улам хүндэрч байна. Ийм үед Засгийн газрын олон удаа холбируулах нь Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй байна гэдэг байр суурийг би барьж байгаа. Сайд нар солигдох байдаг л асуудал. Засгийн газар орвонгоороо солигдоно гэдэг маш олон тээнэгэлзэл бий болгодог. Ялангуяа хөрөнгө оруулалт талаасаа. Тиймээс хөрөнгө оруулалтын урсгал зогсонги байдалд орчихлоо. Хөрөнгө оруулалт хийдэг сангууд хөрөнгөө эргээд татаад эхэллээ. Тиймээс дараагийн Засгийн газрыг тогтвортой ажиллуулаасай гэж бодож байгаа" гэв.