
Кенийн алдарт марафонч Элиуд Кипчоге Мельбурнд болсон 42 км 195м зайн марафонд 2:09.10 цагийн амжилтар түрүүлж, уг уралдааны дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Энэ жил 41 настай, олимпын хошой аварга Элиуд Кипчоге энэ улиралд онцгой амжилт үзүүлж чадсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.
Элиуд Кипчоге олимпын наадмаас хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн. Тэрээр “Рио-2016”, “Токио-2022” олимпын наадмын марафонд дараалан түрүүлсэн бол 5000 метр зайд "Афин-2004"-д хүрэл, "Бээжин-2008"-д мөнгөн медаль хүртсэн.