Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тэмдэглэх Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг эрчимтэй хийж байгааг албаныхан мэдэгдсэн. Наадмын бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулах баг өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллажээ.
Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмын сорилго барилдааныг энэ сард хийхээр болсон байна. Тодруулбал, энэ сарын 28-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд сорилго барилдаантай.
Наадам угтсан энэ өдрүүдэд аймаг бүрийн бөхийн гал тус тусын цугларалтад гарч эхэлсэн байна.