
Монголын хөлбөмбөгийн холбооны дэргэдэх 17 хүртэлх насны шигшээ баг Киргизийн Бишкек хотод болж буй “Азийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөж байгаа билээ. Манай залуус ирэх баасан гарагт буюу энэ сарын 20-ны өдөр хэсгийн сүүлийн тоглолтоо Кыргизстаны шигшээ багтай хийнэ.
“Азийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны F хэсгийг Йемен хоёр хожил, нэг тэнцээтэй тэргүүлж эхэлсэн бол Кыргизстаны баг нэг хожил, нэг тэнцээ хийснээр удаалж эхэллээ. Харин Хойд Марианы арлуудын багийг хожсон Монгол Улсын шигшээ баг гуравдугаар байрт бичигдэж байна.