
Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй үндэсний дээд лигийн 2026-2027 оны улирлын тоглолтууд болж байна. Багууд 5-7 тоглолт хийжээ. Хүснэгтийг “Дархан Юнайтед” баг зургаан хожилтой тэргүүлж эхэлсэн бол “Эйс Жи Эйпс”, “Өмнөговийн хүчтэнүүд”, “Омни Эрдэнэт Майнерс” багууд дөрвөн хожилтой 2-4-р байрт бичигдэж байна. Харин “Сэлэнгэ бодонс” баг хамгийн олон буюу долоон тоглолт хийсэн ч хоёр хожил авсан бол “СҮА ТЛЖ Түшиг багана” баг зургаан тоглолтоос ганц хожилтойгоор хүснэгтийн сүүлд бичигдэж байна.
Өнөөдөр “СҮА ТЛЖ Түшиг багана” баг хүснэгтийн долоод бичигдэж буй “Барууны дайчид” багтай тоглоно. Мөн дөрвөн хожилтойгоор хоёрт буй “Эйс Жи Эйпс” баг зургаан тоглолтоос хоёр хожил авсан “Соно бродерс” багтай тоглохоор болжээ. Өнөөдрийн тоглолт 18:00 цагаас “МБанк” аренад эхэлнэ.
Харин хүснэгтийг тэргүүлж буй “Дархан Юнайтед” баг дөрвөн хожилтой 4-р байрт бичигдэж байгаа “Омни Эрдэнэт Майнерс” багтай маргааш тоглоно.