
Монголын жүдо бөхийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаад байгаа Японы жүдоч Косүкэ Машияамагийн хэзээ барилдах нь олны анхааралд байгаа. Тэрээр ирэх оноос эхлэн Монгол Улсын нэр дээр барилдахаар болжээ.
Косүкэ Машияамагийн зарим бичиг баримтын асуудал шийдэгдээгүй байгаа бөгөөд энэ жилийн ДАШТ-ийг өнжих нөхцөл байдал үүссэн байна.
90 кг-ын жинд барилддаг Косүкэ Машияама спортын амжилтаа үргэлжлүүлж, олимп, дэлхийн аварга зорилгоо биелүүлэхийн тулд Монгол Улсын нэр дээр барилдахаар болсон. Тэрээр 2021 онд Бакуд, 2022 онд Токиогийн “Их дуулга”-д тус тус түрүүлсэн юм.