Дорнод аймгийн 94 жилийн ой, "Зүүн бүсийн хурд-2025" наадам Дорнод аймагт өчигдөр эхэлсэн. Хүчит бөхийн барилдаанд улсын заан Д.Анар, улсын харцага М.Бэлгүтэй, улсын начин Д.Цогзолдорж тэргүүтэй 128 бөх зодоглосон билээ. Бөхийн барилдааны тавын даваа үргэлжилж буй бөгөөд улсын заан Д.Анар, улсын шинэхэн харцага М.Бэлгүтэй нар тавын даваанд өвдөг шороодлоо.

Улсын заан Д.Анар Дорнод аймгийн начин С.Цогтсүмбэрт, улсын харцага М.Бэлгүтэй сумын заан Р.Алтаннаранд өвдөг шороодсон юм.