“COVID-19”-ийн халдвар авсан нь тогтоогдсон Франц улсын иргэн “ICC Tower”-ын оффисын гуравдугаар давхарт ажиллаж байсан нь батлагдаад байна.
Үүнтэй холбоотойгоор “ICC Tower” дахь бүх байгууллагыг хаалаа.
Барилгад халдваргүйжүүлэх ажил хийгдэх гэж байгаа юм байна. Тус барилгын хажууд байрлах тухайн иргэний үйлчлүүлсэн “Nazca” рестораны хувьд үйл ажиллагаагаа зогсоож, ажилчдаа тусгаарласан, халдваргүйжүүлэлт хийхээр бэлтгэж байгаа аж.
