Итали улсад шинэ коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор бүх сургуулийн сургалтыг өнөөдрөөс эхлэн 10 хоногийн турш зогсоохоор болсон талаар ВВС агентлаг мэдээллээ.

Мөн спортын тэмцээнүүдийг нэг сарын турш олон нийтэд хаалттай байдлаар зохион байгуулах гэнэ. Европын орнуудаас Италид коронавирусний халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд халдварын тархал буурахгүй байгаа юм.

Италид өнөө өглөөний байдлаар коронавирусээр халдварласан хүний тоо 3089 болж, нийт 107 хүн нас баржээ. Мөн тус улсын 20 мужийн 19-т халдварын тохиолдол илэрч, 276 хүн эмчлэгдэн гарчээ.

Хятад улсад өнгөрсөн оны сүүлээр дэгдэж эхэлсэн коронавирус дэлхий даяар 95 мянга гаруй хүнд халдварлаж, уг халдварын улмаас 3254 хүн нас барсан байна.