УИХ тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гаргасантай холбоотойгоор арилжааны банкууд тэтгэврийн зээлийн үйлчилгээгээ зогсоосон. Цаашдаа энэ зээлийг олгох ёстой эсэхээр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн байр сууриа илэрхийллээ. Тэрээр "Үүн дээр шийдэл гаргах ёстой. Монголбанк зээл хэлбэрээр бус тэтгэврийн урьдчилгаа хэлбэрээр хамгийн ихдээ гурван сараар олгодог байх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тэтгэврийн урьдчилгаа нь заавал хүүтэй байх шаардлагагүй. Тодорхой шимтгэл, хураамжтай байж болно. Тухайн шимтгэлийг нь банкууд ашиг, алдагдал дээрээ тооцоод тогтоож болно" гэлээ.