Налайхын замд буюу Улаанбаатар хотоос Хонхор явах замд зам тээврийн осол гарчээ. Тодруулбал, уг осол өнөөдөр 19:00 цагийн үед гарсан бөгөөд суудлын автомашин нийтийн тээврийн автобустай мөргөлджээ. Улмаар суудлын автомашин замын хажуу руу унасан байна.

Түүнчлэн одоогоор ослын шалтгаан болон амиа алдсан, гэмтэж бэртсэн иргэдийн талаарх мэдээллийг өгөхгүй байгаа юм. Бид энэ талаар эргэн мэдээллэх болно.