
Тавантолгойг гадныхантай хувааж идэхийг "аврал минь" хэмээн үздэг нам дамнасан Нүүрсчдийн бүлэг дампууралд өртөн, тартагтаа тулахдаа эцсийн мэхээ хийж үхэхдээ үхэр буугаа тавьж байгааг үйл явдлын өрнөл харуулж байна.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн комиссар Б.Бат-Олзвой 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр үндэслэл бүхий тогтоол гаргаж "Энержи Ресурс Рэйл" компанийн захирал Л.Оюунбатыг баривчилсан.
УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар хэвлэлийн хурал зарлаж, дараах мэдэгдлүүдийг хийлээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн комиссар Б.Бат-Олзвой 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр үндэслэл бүхий тогтоол гаргаж "Энержи Ресурс Рэйл" компанийн захирал Л.Оюунбатыг баривчилсан. Гэтэл ердөө маргааш нь 2 дугаар сарын 25-нд улс төрийн шахалт дарамтанд өртөн сулласан. Суллуулах ажиллагааг цагдаагийн ажилтнууд гүйцэтгэсэн нь хачирхал төрүүлж байгаа. Үүний мөрөөр нягтлахад:
2013 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Засгийн газрын хуралдааны 13 тоот тэмдэглэлд Шинэ төмөр замын төсөлд Энержи ресурс рэйл компаний оруулсан зардлын тооцоог хянах үүрэг бүхий ажлын хэсгийг мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулахыг гурван яаманд даалгажээ.
2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Ажлын хэсгийн дүгнэлтээр ерөнхий гүйцэтгэгч Samsung С&Т компанид 2012 онд хийсэн 29.9 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий төмөр замын суурь бүтцийн газар шороо, гүүрний дизайн, ус хангамж, балластын бэлтгэл ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан. (Хүлээгдэж байгаа гүйцэтгэлийн 9 тэрбум төгрөгийг сүүлд үүн дээр нэмсэн.) 2013 оны 5 дугаар сарын 6-нд Концессын гэрээг цуцлах тухай 69 тоот гэрээ байгуулагджээ. Гэрээгээр 93.6 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн болохыг хянан баталгаажуулж Засгийн газар хүлээн зөвшөөрсөн тухай дурджээ. Нэгэнт гэрээ байгуулагдсан тул Төрийн өмчийн хороо өмчөө хүлээж авъя гэтэл санхүүгийн анхан шатны баримтуудын бүрдэл дутуу байсан тул Ажлын хэсэг болон "Энержи Ресурс" хооронд үл ойлголцол үүсжээ. "Энержи Ресурс" компани нь Төрийн өмчийн хорооны Ажлын хэсэгт санхүүгийн баримтуудыг шилжүүлэн өгөхөөс цааргалж, шаардлагатай бол ажлын байранд ирж танилц, мөнгийг буцаан олгох асуудал эцэслэн шийдвэрлэгдсэний дараа төрийн байгууллагуудад хуулбарлан авахыг зөвшөөрнө гэсэн утга бүхий 112 тоот бичгийг 2013 оны 8 сарын 6-ны өдөр ирүүлсэн байна. Төрийн өмчийн хорооноос 1A/2257 тоот албан бичгээр дурдсан нийт үнийн дүнгээс 21.8 тэрбум төгрөгийн анхан шатны баримтыг хуулбарлан хүлээж авсан, үлдэх 62.5 тэрбум төгрөгийн зарцуулалтын санхүүгийн анхан шатны баримттай танилцах боломж олгохгүй байгааг дурджээ. 8 сарын 16-нд санхүүгийн баримттай зөвхөн ажлын байранд ирж танилцаж болно, мөнгөөгсний дараа л баримтуудыг хуулбарлан өгч болох юм гэсэнмэдэгдлийг Гүйцэтгэх захирал Л.Оюунбат 113 тоот албан бичгээр ТӨХ-д хүргүүлсэн байна.
Дээрх үйл явдлууд, баримтыгшинжээд өмгөөлөгч Д.Пүрэвбаатар өөрийн дүгнэлтийг гаргасан нь:
"Энержи Ресурс Рэйл" компани төмөр замын суурь бүтэц барих ажилд 93.6 тэрбум төгрөг зарцуулсан гэдэг чбодит байдал дээр 38 тэрбум төгрөгийн зардал л ТӨХ-ны шалгалтаар баталгаажсан байх юм. Үлдэгдэл 55 тэрбум төгрөгийн санхүүгийн анхан шатны баримт бүртгэлийг "Энержи Ресурс Рэйл" компани гаргаж өгөлгүй зайлсхийж байгаа нь Засгийн Газрыг хууран мэхэлж, үнийн дүнг зохиомлоор өсгөсөн гэж хардаж болохоор байна.

Энэ зохиомол үнийн дүнгээр мэхлэх ажиллагааг гардан гүйцэтгэсэн байхмагадлалтай "Энержи Ресурс Рэйл" компанийн Гүйцэтгэх захирал Л.Оюунбатыг АТГ баривчласан. Харин цагдаагийн удирдлагууд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчин байжтүүнийг суллажээ. Тийм учраас энэ асуудалтай холбогдуулан ЦЕГ -ын дарга Р.Чингисийг албан тушаалаас нь түдгэлзүүлж шалгах нь зүйтэй.
Үүний дараахан ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "өмгөөлөгч хүн зөвхөн хэрэгт сэжигтнээр татагдсан үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг хангаж ажиллах ёстой ч Д.Пүрэвбаатар энэ жишгийн дагуу ажиллаж чадахгүй, хуурамч баримт, мэдээлэл цуглуулж хуулийн байгууллагыг гүжирдэж байна" гэж сулхан бувтнаад ахиад ингэвэл өршөөхгүй гэх маягийн сүрдүүлгээр мэдээллээ төгсгөв. Тэрээр Д.Пүрэвбаатарын хардлагыг няцаачих олигтой баримт нэгийг ч дурдаж чадсангүй.
Олон нийтийн хардлага Р.Чингис рүү чиглэж, анхаарал төвлөрч эхлэсэнд сандарсан цагдаагийнхан цочмог баривчилгаа явуулж, хөхүүл хүүхэдтэй хоёр эмэгтэйг үүр шөнөөр сүрийг үзүүлэн баривчлан хорьсон нь "айсан хүнд аргал хөдлөх", "ичсэн хүн хүн алахын" үлгэр болон түгэж, олон нийт цагдаагийнхны мулгууг гайхан шагшиж байна.
Баянзүрх дүүргийн шүүх дээр прокурор Г.Олзод, шүүгч Я.Гийдалмаа нарынбүрэлдэхүүнтэй шүүх хурал хуралдаад Г.Түвшинжаргалыг 14 хоног цагдан хорих шийдвэр гаргасан нь бүр мулгуу хэрэг болжээ. Учир нь хуулиар хөхүүл хүүхэдтэй, нялх биетэй эмэгтэйд таслан хорих арга хэмжээ авахыг хориглодог бөгөөд чухал шийдвэр биечлэн гаргах эрх мэдэлгүй алба хашиж байсан Г.Түвшинжаргалыг цагдан хорих нь ямар ч логик зөвтгөлгүй шийдвэр юм. Тэр эмэгтэй мэдүүлэг өгөхөөс татгалзсан, оргон зайлахыг завдсан ямар ч үйлдэл үзүүлээгүй, цагдаагийнхны дурдсан асар том мөнгөн дүнтэй шийдвэрийг гаргах эрх мэдэлгүй хүн байсан.
Монголын цагдаа энэ удаад улигт аргаа давтан Г.Түвшинжаргалыг 32 мянган га газарт байгаль орчны үнэлгээ хийсэн ажлыг 3500 га хэмээн багасган, хуурамч бичиг баримт бүрдүүлэн, мөнгө завшсан гэж зарлажээ. Мөнгө идэх гэж байгаа хүн хийсэн ажлаа бага болгон засвал унагах мөнгө нь хаанаас гарах вэ? гэсэн эргүү логик эндээс төрнө. 32 өдөр ажил хийчихээд 3 өдөр ажилласан гэж мэдүүлбэл төрийн сангаас их мөнгө унах уу? Эсрэгээрээ баймаар... Элэг хөшмөөр ийм буруутгалыг жоохон магадлахад гэрээн дээр 32 мянга, 3 мянга 500-ийн аль нь ч бус 19 мянган га газар гэсэн тоо л дурайж байжээ. Эндээс цагдаагийнхан гэрээг үзэж ч амжилгүй яаран сандран хөдлөсөн гэсэн дүгнэлт гарахаас өөр арга алга. Цагдаагийнханд нэг хөхүүл эмэгтэйд хүч хэрэглэх нь хангалттай санагдаагүй бололтой үүрээр ахин Ш.Эрдэнэтуяа гэх эмэгтэйг баривчилжээ. Түмэн хишигтэн ХХК-ийн гүйцэтгэх захирал энэ бүсгүйг ямар үндэслэлээр баривчилснаа огт хэлсэнгүй.
УИХ-ын гишүүн, МоАХ-ныдарга Х.Баттулга баривчилгаануудтай холбогдуулан сэтгүүлчдэд ийн мэдэгджээ: -Хоёр өдрийн өмнө миний туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргалыг цагдан хорилоо. Хөхүүл хүүхэдтэй хүн шүү дээ. Ш.Эрдэнэтуяа миний туслахаар 15 жил ажилласан, бас л хөхүүл хүүхэдтэй эмэгтэй. Надтай хамтран ажиллаж байсан эрчүүдийг нухчиж дарж чадахгүй болохоороо хөхүүл эмэгтэйчүүд рүү орж байна. Туслах, нарийн бичгүүдээс юу гарах юм бэ. Эрх мэдэлгүй хүмүүс шүү дээ. Эрчүүдийг нугалж чадахгүй болохоороо хөхүүл эмэгтэйчүүдийг нь хорьж, сэтгэл санаагаар дайрч байгаа юм байна. “Нүүрсчдийн нам”-ын л хийж байгаа ажил. Би удахгүй эд нарыг илчилж, ярих болно.
Х.Баттулгын туслах, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бүсгүйчүүдийг ийнхүү цочир хоморголон баривчлах болсны шалтгааныг хэдхэн хоногийн өмнө Өнөөдөр сонинд өгсөн ярилцлагад дурдагдсан мэдээллээс хайж болно хэмээн ажиглагчид дүгнэж байна. Уг сонины сурвалжлагчийн "Цаашид юу болохыг ч би хэлж чадна гэж та өмнө нь хэлж байсан. Одоо юу болохыг хэлж болох уу?" гэсэн асуултад Х.Баттулга: УИХ-ын сонгуулиас өмнө дараахь гурван зүйлийг Нүүрсчдийн нам хийхийг оролдоно.
1-д, М.Энхсайхан Тавантолгойн ордыг авах хууль зөрчсөн гэрээгээ дахиад УИХ-аар батлуулах гэж зүтгүүлэх байх,
2-т, ММС болон Энержи Ресурс компанийн тэрбум орчим долларын өрийг Засгийн газар өөр дээрээ шилжүүлж авах үйл ажиллагаа хийгдэх байх,
3-д, Тавантолгойн ордыг төрдөө, тодруулбал ард түмэнд ашигтайгаар ашиглая гэдэг улс төрчдийг УИХ-д сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх, дэвшсэн тохиолдолд тойрогт нь очиж муучлан гутаах, нэр хүндийг унагаах ажиллагааг зохион байгуулах байх.
Энэ бол Ж.Оджаргал тэргүүтэй, Г.Батхүү, Сү.Батболд шадартай нам дамнасан Нүүрсчин бүлгийнхний дампуурч буй компаниа аврахаар хийх гэж байсан үйлдлийг илчилсэн хэрэг байсан бололтой. Эцсийн мэхийг нь илчилж орхисонд газар авахуулалгүй нам дарахаар яаран хөдлөсөн гэсэн таамгийг зарим судлаачид дэвшүүлжээ.
Ж.Оджаргал нь хамгаалалтын албаны даргаараа цагдаагийн хурандаа З.Төрмандахыг ажиллуулах болоод удаж байгаа. З.Төрмандах нь Мөрдөн байцаах газрын дарга, Цагдаагийн сургуулийн тэнхмийн эрхлэгч зэрэг төрийн чухал алба хашиж байсан, С.Зоригийн хэргийн мөрдөн байцаагчаар ажиллаж байсан төрийн нууц, цагдаагийн нарийн мэдээллүүдийг мэдэх нэгэн агаад эдүгээ хувийн байгууллагад хөлслөгдөн нууц мэдээллүүдээ ашиглуулж байж тун мэдэхээр нөхцөл үүсээд байгаа аж. УИХ-ын Г.Батхүүгийн хүргэн цагдаагийн хурандаа Д.Батсайхан гэж буй. Энэ хоёр хурандаа ЦЕГ-ын дарга Р.Чингист нөлөөтэй, ойр дотно гэдгээ огтхон ч нуудаггүй бөгөөд өнөөдөр Х.Баттулгыг хэрэгт унагах ажиллагааг эдгээр хүмүүс гардан зохион байгуулж, гүйцэтгэж байгаа гэх мэдээлэл байгааг даруй нягтлан шалгах шаардлагатай. Гэвч Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газрыг татан буулгасан тул одоо цагдаа нарын ёс журам, хуулиа барьж ажиллаж байгаа эсэхийг тогтоох ямар ч аргагүй болоод байгаа билээ.
Цагдаагийн нэрээ хэлэхийг хүсэхгүй байгаа эх сурвалжийн мэдээлэлд "Р.Чингис орлогч нараа алгасан өдөр бүр Д.Батсайхантай уулзалдан асар далайцтай, шуурхай ажиллаж байгаа ч төмөр замын хэрэг гээд унагачихаар баримт олдохгүй байгаа. Аргаа барахдаа мэдээллийн дайралт явуулж, А.Гансүх 4 гадаад паспорттой, Х.Баттулга сэжигтнээр татагдснаа хүлээн зөвшөөрсөн гэх мэт ядруухан буруутгал хийж сууна" гэж дурджээ. Эх сурвалж цааш хэлэхдээ: "Хэрвээ ноцтой баримт, буруутгах мэдээлэл хангалттай бол ийм ядруу мэдээллээр хөөцөлдөхгүй. Шууд л шүүхэд шилжүүлдэг" гэжээ.
Өдрийн сонин, Өнөөдөр, news.mn, Өглөөний сонин гэсэн мэдээллийн хэрэгслүүд дээр цагдаагийнханд хандсан зааварчилгаа маягийн нийтлэлүүд энэ өвлийн турш гарсан. Тэр, энэ гэрээний тийм, ийм заалтыг шалгаарай, тэр, тэр хүнийг хорьж шалгахад гэмгүй. Тэр компанийн данс, энэ хүний хадгаламжийг шалга гэх маягийн зааварчилга агуулсан нийтлэлүүдийг Даймонд клуб гэж өөрсдийгөө дөвийлгөсөн сэтгүүлчдийн бүлэгт өгч тараалгадаг эх үүсвэр нь З.Төрмандах, Л.Оюунбат нар байсан бололтой. Зорилго нь Засгийн газраас нэхэмжилсэн үнийн дүн, гүйцэтгэсэн ажлын зөрүү 55 тэрбум төгрөгийн луйврыг Х.Баттулга, А.Гансүх, Б.Батзаяа нарт тохох замаар хэрэгт унагах, цаашилбал Энержи ресурс компанийн дампуурлын өсийг авах байсан юм биш гэж хардах бүрэн үндэслэл энд үүсч байна.
Баттай эх сурвалжийн мэдээллээр МСS компанийн харъяа компаниуд дээр Хонгконгийн Хөрөнгийн биржийн аудитууд ирж суугаад 2 сар болж байна. Unitel компанийн гүйцэтгэх захирал нь цалингаасаа өөр ямар нэг хөнгөлөлт, дэмжлэггүй болсон, утасны мөнгөө өөрөө төлж, машиныхаа түлшийг хармаанаасаа гаргадаг болсон хэмээн ойрын хүмүүстээ гомдоллож ярьсан байдаг. Univision компанийн санхүүгийн хэлтсийн ажилтан бүх зарлагын гүйлгээг Хонгконгийн Хөрөнгийн биржийн аудиторын зөвшөөрлөөр хийдэг болсноо ярьжээ. Эдгээр мэдээллийг батлах нэгэн мэдээлэл буй нь АСЕМ-ын хандивын ажиллагаан дээр МСS компани ердөө л 5 сая төгрөг хандивласан явдал юм. АСЕМ-ын санхүүжилтээс хамгийн их хувь хүртэж 96 тэрбум төгрөг аван АСЕМ виллаж гэгчийг барьж буй компани ийм өчүүхэн хандив өргөсөн нь Хонгконгийн биржийн чанга гарт атгуулсных гэхээс өөр тайлбар үл олдно. Мongolian Mining Corporation гэх компанийн хувьцаа эрс унаж, борлуулалтаас тусгаарлагдсан тул одоо хувьцаа эзэмшигчдийг хохиролгүй болгох ажиллагааг Хонгконгийн Хөрөнгийн бирж хийж байгаа нь үнэн ажээ.
судладаггүй Д.Ганхуяг