
Дорнод аймгийн Чулуунхороот сумд хээрийн түймэр гарсан тухай дуудлага энэ сарын 28-ны өдрийн 15:12 цагт Онцгой байдлын ерөнхий газарт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Чулуунхороот сум дахь Хилийн Цэргийн 0406 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд түймрийн голомтод очин ажиллаж, мөн өдрийн 17:18 цагт цурамд оруулжээ. Улмаар мөн өдрийн 17:31 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар түймэрт 2800 га талбай өртөж, шатжээ.