
“Милан-Кортина 2026” өвлийн олимпын XXV наадам өчигдөр албан ёсоор кёрлингийн холимог хосын төрлөөр эхэллээ. Кортина хотын олимпын мөсөн ордонд болж буй кёрлингийн эхний хожлыг Шведийн баг авлаа. Дэлхийн аварга Шведийн хос БНСУ-ын багийг 10:3 оноогоор хожиж "А" хэсгийг тэргүүлж эхлэв. Мөн өчигдөр Швейцар, Канад, Их Британы баг эхний тоглолтод ялалт байгуулжээ. Кёрлингийн холимог хосын төрөлд 10 орны баг өрсөлдөж байгаагаас дөрөв нь плэй-оффт тоглох эрх авна. Харин медальтнууд хоёрдугаар сарын 10-д тодорно.
Мөн олимпын наадмын хуваарийн дагуу өнөөдөр Милан хотод хоккейн эмэгтэйчүүдийн хэсгийн тоглолт эхэлнэ.
“Милан-Кортина 2026” өвлийн олимпын XXV наадмын нээлтийн арга хэмжээ Улаанбаатарын цагаар ирэх бямба гаргийн өглөө болно.
