Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар хичээл сургалтын үйл ажиллагааг түр хаасантай холбогдуулан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан талаар танилцуулсан. Мөн олон нийтийн арга хэмжээнд нийтийг хамарсан томоохон цуглаан, хурал, спорт, урлаг, соёлын болон аялал, зугаалга, уралдаан, тэмцээн , компьютер тоглоомын газрын үйл ажиллагаа, бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газар, их, дээд сургуулиудын нэгдсэн үйл ажиллагаа зэргийг хамруулсан юм. Түүнчлэн кино үзвэрийн газарт 18-аас доош насны хүүхэд оруулахгүй байхыг үүрэг болгожээ.
Мөн эдгээр өдрүүдэд цахим орчинд илт буруу ташаа мэдээлэл санаатай болон санамсаргүйгээр тараах явдал их байгаа. Үүнд Зөрчлийн тухай хуулиар 2000 нэгжтэй тэмцэх торгууль ногдуулдагыг албаныхан анхаарууллаа.