Дуучин Нара өчигдөр “Smart” телевизийн “15 раунд” нэвтрүүлэгт оролцсон юм. Тэрээр ирэх зургаадугаар сард болох УИХ-ын сонгуульд нэр дэвших болсон талаараа албан ёсоор мэдээлсний дараа ийнхүү телевизийн нэвтрүүлгүүдэд уригдан оролцох болжээ.
Дуучин Нара энэ удаад “15 раунд” шууд нэвтрүүлгийг орхин гарсан юм. Уг нэвтрүүлэг шууд цацагдаж байсан ч тэрээр нэвтрүүлэгчийн ёс зүйгүй алхмыг буруушаан ийнхүү нэвтрүүлгийг дуусгалгүй орхин гарчээ. Учир нь нэвтрүүлэгч түүнийг шууд нэвтрүүлгийн явцад удаа дараа дуулахыг шаардсан учраас тэрээр нэвтрүүлэгт дуулах гэж ирээгүй гэдгээ тайлбарлан рингнээс буун “Та нар жинхэнэ худалч, хулгайч, энэ төрийг бусниулж байгаа тийм хүмүүсээ дуудах ёстой” хэмээн хэлжээ.
Тэрээр шууд нэвтрүүлгийгн орхин гарсныхаа дараа өөрийн цахим худсаараа дамжуулан үзэгчдээс хүлчил өчсөн юм .