Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөрийг өнгөрсөн нэгдүгээрс сарын 15-ны өдрөөс хураан эхлэсэн билээ. Тодруулбал, Нийслэлийн хэмжээнд төвийн зургаан дүүрэгт тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах 15 цэг уртасгасан цагаар ажиллаж байна.

Түүнчлэн НИТХ-ын Тэргүүлэгчдийн тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын болон автозам ашигласны төлбөрийг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор нь ялган хамруулахаар шийдвэрлэсэн. Иймд энэ сард буюу гуравдугаар сард 3 болон 8-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл албан татварт хамрагдахаар тусгажээ.