НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш дэлхий нийтэд хандаж шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрээр мэндчилгээндээ дэлхийн залуу үеийнхэнд хандан итгэл найдварын захиас дайжээ. Гутерриш “Энэ жил миний шинэ жилийн мэндчилгээний гол санаа нь хүн төрөлхтний итгэл найдварын хамгийн том эх сурвалж болсон залууст хандаж байна. Уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн шударга ёс ба хүний эрх дэх жендерийн тэгш байдлыг хангахад залуу үеийнхэн тэргүүн эгнээнд идэвхтэй оролцсоор байх болно" хэмээн онцолсон байна.

Антонио Гутерреш нь Йордан дахь Бака лагерьт дүрвэгсдэд үзүүлэх тусламжийн газрын сургуульд зочлох үеэр.