
Туркийн электроникийн "Asisguard" фирм өндөр хүчин чадал, үзүүлэлт бүхий цэрэг, дайны зориулалттай дрон зохион бүтээжээ. "Songar" хэмээн нэрлэсэн энэхүү дрон нь 200 сумтай пулемётаар тоноглогдсон бөгөөд 200 метрийн зайнаас устгах, хөнөөх чадвартай гэнэ. Сум, пулемётаар тоноглогдсон тул дроны жин нэлээд хүнд болсон аж. Гэвч зохион бүтээгчид сэнсний өнцөг, зай, салхины хурд гэх мэт хэмжигдэхүүнийг тооцоолоход туслах камерууд болон лазер диапазон ашиглажээ.
Цаашид "Songar" дроны үзүүлэлтийг сайжруулахаар программ хангамжийн нэмэлт шийдлүүдийг судалж байгаа бөгөөд ингэснээр байгаа онох чадвар хоёр дахин нэмэгдэх гэнэ. Шөнийн мэдрэгчтэй тул харанхуйд нисч зорилгоо биелүүлэх боломжтой, ухаалаг алсын удирдлага бүхий энэхүү дроныг цэргийн зориулалтаар ашиглахаар төлөвлөж буй гэнэ.
