Уул уурхайн салбарын статистик мэдээллийг хүргэе. Эхний арваннэгэн сарын байдлаар уул уурхайн салбараас улсын төсөвт 2.4 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн байна. Үүнээс, нүүрс 1.1 их наяд төгрөг, зэс 981.7 тэрбум төгрөг, алт 112.5 тэрбум төгрөг, цайр 65.2 тэрбум төгрөг, төмөр 24.5 тэрбум төгрөг, жонш 29.9 тэрбум төгрөг, бусад 69.5 тэрбум төгрөгийг олсон байна. Ингэснээр улсын төсөвт оруулсан орлого 518.6 тэрбум төгрөгөөр өсжээ.
Энэ хугацаанд Монгол Улсын экспорт 7.1 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 574.8 сая ам.доллараар буюу 8.9 хувиар өссөн байна. Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.5 хувь буюу нийт экспортын 83.0 хувийг эзлэж байна.
-Нүүрсний экспортын орлого 326.8 сая ам.доллараар өсөв-
Монгол Улс энэ онд 42 сая тонн нүүрс экспортлохоор улсын төсөвт тусгасан. Гэвч зорьсон хэмжээнд хүрэхгүй байгаа. Гэсэн ч энэ онд нүүрсний ханш өнгөрсөн оноос их байснаар орлогын хэмжээ өсжээ. Өөрөөр хэлбэл Монгол Улс эхний арван нэгэн сард 2.9 тэрбум ам.долларын 34.8 сая тн чулуун нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 326.8 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 1.4 сая тн-оор их байна. 2018 оны мөн үед 1 тн нүүрсний хилийн дундаж үнэ 78.5 ам.доллар байсан бол энэ онд 84.6 ам.доллар болж өсчээ. Чулуун нүүрсний 98.3 хувийг БНХАУ руу экспортолсон байна.
Зэсийн баяжмалын экспорт 2019 оны эхний 11 сард 1.3 сая тнзэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 18.8 мян.тн-оор бага байна. 2018 оны эхний 11 сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 1.8 тэрбумам.доллар байсан бол тайлант сард 1.7 тэрбум ам.доллар болсон байна.
Төмрийн хүдрийн экспорт 2019 оны эхний 11 сард 7.6 сая тн буюу 519.2 сая ам.долларт хүрсэн байна. 2018 оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 836.8 мян.тн-оор, үнийн дүн нь 211.7 сая ам.доллараар тус тус өсчээ. 1 тн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 68.5 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 22.9 ам.доллараар өссөн байна.
Боловсруулаагүй нефтийн экспорт 2019 оны эхний 11 сард6.0 сая барбуюу 334.8 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 329.4 мян.бар-иар их, үнийн дүнгээр 31.9 сая ам.доллараар бага байна. Үүнд дундаж үнийн бууралт нөлөөлсөн байна. 1 барнефтийн хилийн дундаж үнэ 64.7 ам.доллар байсан бол тайланд хугацаанд 55.8 ам.доллар болж буурчээ.
Цайрын баяжмалын экспорт 2019 оны эхний 11 сард 124.6 мян.тн цайрын баяжмалын 1 тн-ыг дунджаар 1.4 мян.ам.доллараар экспортолсонбайна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 206.4 ам.доллараар буурсан байна. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 175.3 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 8.3 сая ам.доллараар буурчээ.
Хайлуур жоншны экспорт 2019 оны эхний 11 сард 187.2 сая ам.долларын 630.9 мян.тн жонш экспортолсон нь 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 138.5 мян.тн-оор, үнийн дүнгээр 21.4 сая ам.доллараар өссөн байна. Жоншны экспортын дундаж үнэ 296.7 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 40.0 ам.доллараар буурсан байна. Хайлуур жоншийг БНХАУ, ОХУ, БНСУ руу экспортолсон ба 23.8 хувийг ОХУ руу, 76.0 хувийг БНХАУ руу экспортолсон байна.
Молибдений баяжмалын экспорт 2019 оны эхний 11 сард 45.4 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.9 сая ам.доллараар өссөн байна. Тус бүтээгдэхүүний 1 тн-ны экспортын хилийн дундаж үнэ 8,282.6 ам.доллараас 8,750.6 ам.долларт хүрч, 468.0 ам.доллараар өсчээ. 2019 оны эхний 11 сард 5.2 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 188.8 тн-оор бага байна. Молибдений баяжмалын 70.1 хувийг БНХАУруу гаргасан байна.
Алтны экспорт 2019 оны эхний 11 сард 7.5 тн алт экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.0 тн-оор их байна. Алтны экспортын дундаж үнэ 2018 оны мөн үед 42,104.9 ам.доллар байсан бол энэ онд 46,121.4 ам.доллар болж 4,016.5 ам.доллараар өссөн байна. Алтны экспорт үнийн дүнгээр 344.3 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 199.8 сая ам.доллараар өссөн байна.
Коксын экспорт 2019 оны эхний 11 сард тоо хэмжээгээр 124.8 мян.тн болж өнгөрсөн оны мөн үеэс 105.5мян.тн-оор буюу 6.5 дахин их, үнийн дүнгээр 23.8 сая ам.долларын кокс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 20.1 сая ам.доллар буюу 6.6 дахин их өссөн байна.