
Монгол орны нийт гол, нуурын мөс битүү мөсөн бүрхүүл тогтсон ч явганаар болон автомашинтай зорчих, мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байгааг ОБЕГ анхаарууллаа.
Улсын хэмжээнд он гарсаар арваннэгдүгээр сарын 18-ны өдрийг хүртэл гол, нуурын мөсөнд цөмөрсөн 20, гол, нуурын усанд суусан 42 тохиолдол бүртгэгджээ. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 117 иргэнийг аварч, 48 тээврийн хэрэгслийг татан гаргаж, аюулгүй байдлыг хангажээ.
Тиймээс иргэд, малчид, тээвэрчид та бүхэн зам товчлох, цаг хожих зэргээр гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчиж, өөрийн болоод бусдын эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насыг эрсдэлд оруулахыг байхыг онцгойлон анхааруулж байна.