
“Айчи-Нагоя 2026" Азийн зуны спортын XX наадмын сагсан бөмбөгийн эрэгтэй багуудын хэсгийн тоглолт өнгөрөгч долоо хоногт эхэлж, шөвгийн наймд өрсөлдөх багууд эхнээсээ тодорч эхэллээ.
Монгол Улсаас эмэгтэй баг энэ жилийн Азийн наадамд өрсөлдөх эрх авсан. Манай сагсчид "С" хэсэгт БНСУ, Малайз, Тайванийн багуудтай багтсан билээ. Эмэгтэй багуудын тоглолт ирэх пүрэв гарагт "В" хэсгийн Филиппин-Казахстан, Япон-Хонконгийн багуудын тоглолтоор эхэлнэ. Харин манай сагсчид хэсгийн эхний тоглолтоо ирэх баасан гарагт Тайванийн багтай хийнэ. Мөн ирэх долоо хоногт БНСУ, Малайзын багуудтай тоглоно.
Ташрамд дуулгахад, "Айчи-Нагоя 2026" Азийн зуны спортын XX наадмын нээлт ирэх баасан гарагт болно.
