Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Лондонд болсон УАЦЭ-ийн 70 жилийн ойн баярын хурлын үеэр хийсэн видео бичлэгт АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампаар тохуурхаж байгаа мэт байдалтай гарчээ. Д.Трамп тэрхүү бичлэгийг үзээд Жастин Трюпог “Хоёр нүүрт” гэж нэрлэсэн байна. Энэ явдал Д.Трамп, Ж.Трюдо, Б.Жонсон, Э.Макрон нар оролцсон хэвлэлийн хурлын үеэр болсон аж.
УАЦЭ-ийн 70 жилийн баярын хурлын үеэр Францын Ерөнхийлөгч Э.Макрон байгууллагын ирээдүйг бүрхэгдүүлсэн байр суурь илэрхийлж, хэвлэлүүдэд “70 жилийн баяр салалтын хурал болов уу” хэмээн бичиж байсан. Гэхдээ эцэст нь гол гишүүн орнуудын удирдагчид хамт үлдэх шийдвэрт хүрсэн юм. Гэсэн ч санаа зовоосон асуудал байгаа нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хурлын дараа хийхээр төлөвлөөд байсан хэвлэлийн хурлаа цуцалснаас харагдсан юм. Тэрээр “Шууд буцлаа. Бид хангалттай олон хэвлэлийн хурал хийсэн” гэж хэлээд нутгийн зүг мордсон юм.