Хүрэн манжин бол эрүүл мэндэд хамгийн их ач тустай хүнсний ногооны нэг. Тиймээс өглөө бүр хүрэн манжингийн цэвэр шүүс ууж байх нь эрүүл мэндэд маш их тустай. Хүрэн манжин нь тэжээллэгээс гадна анагаах увидастай учраас байгалийн гаралтай эм ч гэж нэрлэх нь бий. Бууцай, гишүү нь хүрэн манжингийн төрлүүд бөгөөд дотроо маш олон төрлийн амин дэм, эрдэс бодис, антиоксидант, фиберээр баялаг. Амин дэм дотроо С витамин болон Б6, фолийн хүчил, магни, бетайн, калигийн агуулах хэмжээ хамгийн өндөр. Антиоксидантаар баялаг төдийгүй үрэвслийн эсрэг, хоргүйжүүлэх хамгийн өндөр үйлчилгээтэй хүнсний ногоо юм.

Нэг аяга хүрэн манжингийн шүүсэнд агуулагдах амин дэмийг танилцуулъя.

~ 58 калори

~ 13 гр нүүрс ус

~ 2 гр уураг

~ 15 хувийн А амин дэм

~ 2 хувийн кальци

~ 11 хувийн С амин дэм

~ 6 хувийн төмөр

Дээр нь фолийн хүчил, магни, тиамин, Б2, Б6, холин, бетайн, фосфор, кали, цайр, зэс, селен зэрэг амин дэм, эрдэс бодисуудын эх үүсвэр болдог. Өглөө гарахдаа нэгхэн аяга хүрэн манжингийн цэвэр шүүс уухад бүх л өдрийн эрч хүчээр хангадаг байна.

Даралт тань ихсээд байна уу?

Хүрэн манжингийн цэвэр шүүс цусны даралт бууруулдаг. Тодруулбал, нэг аяга шүүс уусны дараа хоромхон зуур даралт багасч, 24 цагийн турш даралт ихсэхээс айх зүйлгүй болох боломжтой. Бүх хүнсний ногоонд нитрит бодис агуулагддаг хэдий ч хүрэн манжинд бусдаасаа 20 дахин илүү их хэмжээгээр агуулагддаг. Хүрэн манжинд агуулагдаж буй нитрит нь байгалийн гаралтай учраас хүний биед хэрэгтэй. Харин хиам, лаазалсан бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг нитрит байгалийн гаралтай бус учраас хүний биед хор хөнөөл учруулдаг гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Мөн азотын исэл их хэмжээгээр үйлдвэрлэдэг ногоо юм.

Хоргүйжүүлэгч

Хүрэн манжингийн шүүс нь СУПЕР нөлөөтэй биеэс хор гадагшлуулагч буюу хоргүйжүүлэгч юм. Мөн элгэнд хуримтлагдсан хорыг цэвэрлэж, хоргүйжүүлж, элэгний эд эсийг сэргээхэд тусалдаг байна. Маш олон гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд арьсны чөлөөт радикалуудыг хамгаалах бодисууд агуулагддаг. Тэгвэл бидний авч түрхээд байдаг тэрхүү бодис нь байгаль дээрээ хүрэн манжинд ихээр агуулагддаг аж. Өөрөөр хэлбэл, хүрэн манжингийн шүүсэнд арьсны чөлөөт радикалууд саармагжихаас хамгаалсан антиоксидантууд их хэмжээгээр агуулагддаг.

Хорт хавдараас сэргийлнэ

1950-аад оны үед Унгарын физикч Александр Ферензи нь анх түүхий хүрэн манжингийн шүүс нь хорт хавдрыг анагаах увидастай гэдгийг олж нээжээ. Ингэхдээ тэрээр хорт хавдрын химийн болон цацрагийн эмчилгээндээ орж, өвчнийхөө хамгийн сүүлийн шатанд орсон өвчтөнүүд дээр ажиллах явцдаа туршиж, олж нээсэн байна. Энэхүү эмчилгээ нь үнэхээр баталгаатай сайн байсан нь туршилтын явцад мэдэгджээ.Үүний дараа судлаачид Ферензитэй тун төстэй хүрэн манжингийн тухай эерэг үр дүнг гаргажээ. Судлаачид хүрэн манжин нь цус багадалт болон хорт хавдрын эсрэг “тулалдах” хүчтэй юм байна гэдгийг олжээ. Тиймээс хорт хавдартай хүмүүсийг доод тал нь 3-4 сар тасралтгүй хүрэн манжингийн шүүсийг ууж, үр дүнгээ үзэхийг тэдгээр судлаачид зөвлөсөн байна.