Дэлхий нийтээр вируст халдварын дэгдэлт явагдаж буй үед амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэж, биеийн эсэргүүцлээ сайжруулаарай. Ямар төрлийн амин дэмийг хоол хүнснээс авч болох талаар танилцуулья.

“А” АМИН ДЭМ

Ашиг тус: - Биеийн эд эсийг сэргээх, мөн арьсны эрүүл ахуйд тустай.

- Ясны өсөлтийг дэмжинэ

- Антиоксидантаар баялаг

- Түрүү булчирхай болон уушгины хавдар, нүдний өвчин эмгэгийн эрсдэлийг бууруулна

Ямар хоол хүнснээс авах вэ?: Үхэр болон загасны мах, элэг, өндөг, сам хорхой, лууван, бяслаг, бууцай ногоо, манго жимс зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдээс А амин дэмийг олж авна.

“Б1” АМИН ДЭМ

Ашиг тус: - Эрч хүч сэлбэнэ

- Булчин, уураг тархи, арьс, үсэнд нэн тустай амин дэм

Ямар хоол хүнснээс авах вэ?: Тарвас жимс, шар буурцгийн  сүү, утсан гахайн мах, боргоцой самарт ихээр агуулагддаг.

“Б 2” АМИН ДЭМ

Ашиг тус: - Эрч хүч сэлбэнэ

- Цус, уураг тархи, арьс, үсэнд нэн тустай амин дэм

Ямар хоол хүнснээс авах вэ?: Сүү, бяслаг, бүхэл үрийн бүтээгдэхүүнүүдэд ихээр агуулагдана.

“Б 3” АМИН ДЭМ

Ашиг тус: - Эрч хүч сэлбэнэ

- Арьс, уураг тархи, цусны эд эс, мэдрэлийн системийн үйл ажиллагаа зэрэгт нэн тустай.

Ямар хоол хүнснээс авах вэ?: Үхэр, тахиа, загасны мах, төмс, самар, мөөг болон бүхэл үрийн бүтээгдэхүүнүүдэд ихээр агуулагддаг.

“Б 5” АМИН ДЭМ

Ашиг тус: - Эрч хүч сэлбэнэ

- Таргалалт, цусны бөөгнөрөл, гормоны үйл ажиллагаанд нэн тустай.

Ямар хоол хүнснээс авах вэ?: Мөөг, авокадо жимс, тахианы мах, улаан лооль, цэцэгт байцаа, болон бүхэл үрийн бүтээгдэхүүнүүдэд ихээр агуулагдана.

“Б 6” АМИН ДЭМ

Ашиг тус: - Зүрхний аливаа өвчин эмгэг болох эрсдэлийг бууруулна.

- Дархлааг дэмжинэ.

Ямар хоол хүнснээс авах вэ?: Загас, тахиа болон бусад төрлийн мах, дүпү, төмс болон шошонд уг амин дэм их хэмжээгээр агуулагддаг.

“Б 12” АМИН ДЭМ

Ашиг тус: - Зүрхний аливаа өвчин эмгэг болох эрсдэлийг бууруулна.

- Шинэ эд эс нөхөн төлжихөд туслах үүрэгтэй.

- Амино хүчлээр баялаг бөгөөд таргалалтыг бууруулна.

- Мэдрэлийн эсүүдийг хамгаалж, түүний өсөлтийг дэмжинэ.

- Дархлааг дэмжинэ.

Ямар хоол хүнснээс авах вэ?: Загас, тахиа болон сүү, өндөг, бяслаг, шар буурцагны сүү зэрэгт тус амин дэм ихээр агуулагддаг байна.

“С” АМИН ДЭМ

Ашиг тус: - Антиоксидантаар баялаг

- Дархлааны системийг хүчтэй дэмжиж өгнө

- Нүдний өвчин эмгэг болох эрсдэлийг бууруулна

- Ходоод болон хөхний хорт хавдар, хоол боловсруулах эрхтний хавдар болох эрсдэлийг бууруулна.

Ямар хоол хүнснээс авах вэ?: Амтат чинжүү, гүзээлзгэнэ, жимсний цэвэр шүүс, төмс, цэцэгт байцаа, бууцай, улаан лооль зэрэгт ихээр агуулагдана.

“Д” АМИН ДЭМ

Ашиг тус: - Кальцийн түвшинг тэнцвэржүүлнэ

- Шүд болон ясыг бэхжүүлнэ

Ямар хоол хүнснээс авах вэ?: Сүү, загасанд ихээр агуулагдана.