Скотт Фрэнкс, Лиа Кембриж.

Английн иргэн Лиа Кембриж “Бразил өгзөг”-тэй болохыг хүсч, мэс засал хийлгэхээр Турк улсыг зорьжээ. 29 настай гурван хүүхдийн ээж тэрээр Туркт очоод дээд зэрэглэлийн эмнэлэгт 6.5 мянган фунт стерлинг төлж хагалгаанд орсон боловч харамсалтай нь мэс заслын үеэр амиа алджээ. Эмч нар эмэгтэйн бэлхүүс хэсгээс өөх соруулж авч, өгзөг рүү нь шахах ёстой байсан аж. Гэтэл өөх тос хураагуур /венийн/ судас руу нь орж бөглөснөөс зүрхний шигдээс болж амиа алджээ.

Лиагийн хамтран амьдрагч Скотт Фрэнкс эмнэлгийг шүүхэд өгөхөд эмнэлэг зөрүүлээд Лиа Фрэнксийг хагалгаанд орохынхоо өмнө хар тамхи хэрэглэсэн гэжээ. Цогцосноос дээж авч шинжлэхэд энэ нь батлагдаагүй гэнэ. Шүүх ажиллагаа энэ мэтээр үргэлжилж байгаа ажээ.