Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв”-өөс хэрэглэгчдийнхээ хэрэглээний боловсролыг нэмэгдүүлэх, холбогдох зөвлөгөө мэдээллээр шуурхай ханган ажиллах үүднээс 1800-1284 утсанд иргэд хэрэглэгчдээс ирүүлж буй гомдол, мэдээллийн талаар тоймлон хүргэж байгаа.

Өнгөрсөн долоо хоногт “Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв”-д ирүүлсэн гомдол, мэдээллийн дийлэнх буюу 30 хувийг орон сууцны контор, СӨХ-той холбоотой асуудлаарх гомдол, мэдээлэл эзэлсэн байна.

Иймд иргэд, хэрэглэгчиддээ мэдээлэл өгөх үүднээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас холбогдох мэргэжлийн байгууллага болох Эрчим хүчний зохицуулах хороотой хамтран дараах зөвлөмж, мэдээллийг хүргэж байна.