Оны 305 дахь өдөр, шинэ он гартал 60 хоног үлдлээ.
Өнөөдөр түүхэнд
835 - Гэгээнтнүүдийн өдөр.
Арваннэгдүгээр сарын эхний хоёр өдөр нь католик шашны хувьд нас барагчдын дурсгалын өдөр юм.Сарын эхний өдөр Гэгээнтнүүдийн өдрийг (All Saints" Day) 2-нд нь Мөнх бусыг үзүүлэгчдийг дурсах өдөр (All Souls" Day) юм.
Гэгээнтнүүдийн өдрийг эртний кельтүүд өвөл цагийн эхлэл гэж тэмдэглэж иржээ. Католикууд онгон шүтээнтэй хүмүүсийг шашиндаа татахаар энэ өдрийг гаргаж ирсэн байна.Энэ өдрүүдэд нас барагчдын сүнс гэр орноороо эргэн амьд хүмүүсээсээ тахил өргөхийг шаарддаг гэдэг. Гэгээнтнүүдийн өдрийн нэр All hallow ees гэж англиар хазгай хэлэгдээд заншсан байна. «Оллхолуисийн урд өдөр» гэдгээс бас хазгай хэлэгдсээр «Хэллоуин» үүсчээ.

1512 - Ромын хамба II Юлий сүр жавхлантайгаар Сикстины дацанг нээжээ. Алмайрсан олны нүдэн дээр дундад зууны үеийн Италийн аугаа мастер барималч, уран зураач, яруу найрагч Микеланжело Буонарротийн сүрлэг бүтээлүүд нээгдлээ. Суутан дөрвөн жилийн турш дээш харан барилгын өндөр шатан дээр хэвтэн муухан гэрэлд, туслахуудгүйгээр 600 кв.метр таазыг зуран чимэглэжээ. Суутан бүтээлдээ Хуучин гэрээ судрын баатруудыг зурж, хэдэн мянган таталбар хийсэн ч номын гүнзгий агуулгыг бүрэн гаргаагүй гэдэг. Сикстины чогжин дуганын тааз нь авъяаслаг мастер Микеланжелогийн 1508 -1512 онуудад бүтээсэн Сэргэн мандлын үеийн урлагийн хамгийн нэртэй бүтээл болдог.
1520 - Галт газар ольтриг, Өмнөд Америкийг холбосон 3,5 км-ын нарийхан Магелланы гэгдэх хоолой нээгджээ. Түүний урт нь 575 метр бөгөөд хөлөг онгоц өнгөрөх замын гүн нь 20 метр.Анх тэр хоолойгоор дэлхийг тойрсон аяныхаа үеэр Магеллан 1520 онд өнгөрчээ. Галт газар ольтриг нь Үзэгдэж танигдаагүй өмнөд газар нутгийн төгсгөл гэж тоологдож иржээ.
1521 - Гурван сарын турш бүслэн хаасны эцэст Испанийн конкистадор Эрнан Кортес ацтекуудын эзэнт улсын нийслэл Теночтитлан хотыг эзлэв. Дараа нь хот бүрэн сүйрч оронд нь колонийн Мехико хот босчээ.
1604 - Вильям Шекспирийн "Венецийн мавр Отелло" гэдэг эмгэнэлт жүжиг анх тавигджээ. 1565 онд Жиральди Чильтиогийн бичсэн "Венецийн мавр" жижиг өгүүлэл бүхий "Гекатомитти" түүврээс Шекспир сэдвээ авчээ.
1727 - Орос, Хятад хоёр Хиагтын гэрээ гэгчийг байгуулан гарын үсэг зурж хоёр орны хооронд найрамдлыг зарлажээ. Мөн хоёр улсын хилээ Байгал далайгаас өмнүүр өнөөгийн Орос-Монголын хилээр тогтоон өмнөх хэсгийг нь Хятадынх, хойд хэсгийг нь Оросынх гэж тохирсон байна.Бээжинд Оросын шашны төлөөлөгчийн газар нээгдэж худалдаачид нь Бээжинд нээлттэй нэвтрэх болжээ.

1755 - Лиссабонд болсон хүчтэй газар хөдлөлт ба түүнийг дагалдсан цунамид наад зах нь 100 000 хүн амь үрэгдэв.
1800 - АНУ-ын Ерөнхийлөгч Жон Адамс Гүйцэтгэх засаглалын шилтгээн гэж байгаад хожим Цагаан байшин нэртэй болсон байранд амьдарсан анхны Ерөнхийлөгч болов. Уран барилгач Жеймс Хобаны зураг төслөөр барилгын ажил 1712 оны аравдугаар сарын 13-нд мянга мянган цагаачдын хүчээр эхэлж байв. Барилга бүхэлдээ 5100 метр квадрат талбайтай аж. Цагаан байшин палладианы гэх стилиэр баригджээ.
1884 - Мердианы олон улсын комисс хойд ба Өмнөд туйлын болзлоор холбосон Гринвичийн мердианыг хүлээн авчээ. Уг шугам Одон орны төвийн хашаа ба цэцэрлэгээр дайран өнгөрч дэлхийн бөмбөрцгийг баруун, зүүн хагас бөмбөрцөг болгон хуваасан байв.
1894 - Оросын сүүлчийн эзэн хаан II Николай хаан ширээнд суулаа. Түүний засаг барилт нь Оросын эдийн засгийн хөгжил, түүний зэрэгцээ нийгэм улс төрийн зөрөлдөөнөөр тэмдэглэгдэн үлдсэн ба тэр гадаад бодлогодоо Алс Дорнодын зүг түрэн нэвтэрч Японтой дайн хийсэн юм.
1894 - Францын микробиологч Эмиль Ру гэдэсний хижиг өвчнөөс урьдчилан сэргийлэх эм бүтээснээ Парис хотод зарлажээ.
1896 - "National Geographic" гэх сэтгүүлд хамгийн анх удаа эмэгтэй хүний хөхний зургийг нийтэлсэн байв.

1897 - Турины Массимо Д"Ацельо лицейн оюутнууд 1897 оны энэ өдөр хөл бөмбөгийн «Ювентус» клубыг байгуулжээ. Клубын «juventus» нэрийг латинаас буулгавал “залуус” гэсэн утгатай, гэхдээ өнөөгийн хөгжөөн дэмжигчид нь түүний “хөгшин хатагтай” гэж нэрлэх нь их. "Ювентус" 20 гаруй удаа Италийн аварга, 10 орчим удаа Италийн цом ба олон улсын цомуудыг бүрэн хүртсэн клуб юм.Клуб анх удаа хөлбөмбөгийн түүхэнд гадны хөлсний тоглогчдыг авах практикийг нэвтрүүлсэн байна.
1898 - Испани-Америкийн дайны явцад америкчууд анх удаагаа колонийн хуваалтыг хийн Филиппины нийслэл Манила хотыг байлдаангүйгээр эзэлжээ.
1928 - Лондон хотноо шотланд Д.Бэрдийн үүсгэн байгуулсан Европын хувь нийлүүлэгчдийн компанийн радио станцаар дамжуулсан анхны өнгөт телевизийн нэврүүлэг явагджээ.
1937 - Бээжингийн орчмын жижигхэн хуучны гүүрэн дээр жижг мөргөлдөөн гарснаар Хятад-Японы дайн эхэлжээ. Бээжин, Тяньжинийг эзэлснээс сар хагасын дараа япончууд Шанхай хотын төлөөх тулалдааныг эхлүүлэн гурван сарын дараа хотыг эзэлсэн байв. Энэ дайн явсаар дэлхийн хоёрдугаар дайны нэгэн талбар болоод зөвхөн 1945 онд дуусчээ.

1940 - “Английн төлөөх тулалдаан” эхлэв. Энэ өдрөөс эхлэн немецийн нисэх хүчин 1941 оны тавдугаар сар хүртэл өдөр бүр 500 орчим бөмбөгдөгч онгоцоор 1500 орчим байлдааны нислэг хийж Английг бөмбөгдсөн юм. Энэ тулалдаанд 40 гаруй мянган англичууд амь үрэгдэж, 50 мянга орчим нь шархаджээ. Гэвч бөмбөгдөлтөөр Английг буулган авах гэсэн гитлерчүүдийн төлөвлөгөө биелээгүй юм.
1941 - Ниагарийн хүрхрээ дээгүүр гүүр тавин нээжээ.
Солонгот гүүр гэж нэрлэгдсэн гүүрийг Ниагарийн хүрхрээ дээгүүр тавин 1941 оны энэ өдөр нээн Канад, Америк хоёр холбогдсон байна. Иргэний дайн төгссөний дараа New York Central төмөр зам Ниагарийн хүрхрээг таашаалын ба хуримын аяллын төв гэж сурталчлах болсон байв. Ниагара гол дээгүүр зайлшгүй гүүр тавих шаардлагатай болж эхлээд 1848 онд явган хүний гүүр барьсан байснаа дараа нь уран барилгач Чарльз Эллетийн дүүжин гүүрийг барьсан.Дараа нь үүнийг нь Жон Роблингийн бас нэг дүүжинт гүүрээр сольжээ. Төмөр замын хөгжлийг дагаад Роблингийн гүүрийг металл конструкцитай Лефферт Бакийн гүүрээр сольсон нь өнөөг хүртэл хэвээр байгаа. Хүрхрээний аркатай гүүрийг 1897 онд барьсан ч хүрхрээний доод хэсгээр АНУ ба Канадыг холбосон авто машины, төмөр замын ба явган хүний гүүр болгон ашиглаж байгаа.1941 онд хүрхрээний дэргэд нь шахуу босгосон автомашин болон явган хүний гүүр барин Солонгот гэж нэрлэсэн юм.
1966 - Тунист богино банзал өмсөхөд хориг тавьжээ.

1990 - Кувейтаас энэтхэг иргэдийг Иорданы нийслэл Амман руу дараа нь Бомбей хүргэх нүсэр ажиллагаа эхлэв. Иракийн арми Кувейтыг эзэлсний дараа энэтхэгчүүд хүнд байдалд орсон байв. Иорданаас бусад орнууд дүргэгчдийн урсгалаас айн хилээ хаасан байлаа. Дараагийн 59 хоногт Энэтхэгийн Air India нисэх компанийн "Боинг", "Эрбас-310" мөн “Аэрофлотын” онгоцнууд 488 нислэг хийн 111 мянган хүнийг зөөжээ. Цэргийн биш онгоцоор нүүлгэсэн энэ нүсэр ажиллагааг Гиннессийн дээд амжилтын номонд тэмдэглэжээ. Нийт 100 мянга орчим хүн дараа нь нөхвөртөө нэг тэрбум орчим доллар авсан байдаг.
1993 - Европын холбоо гэх эдийн засаг улс төрийн 28 орны нэгдэл байгуулагджээ. Хуулийн стандартчилагдсан системийн тусламжтайгаар тэд ерөнхий нэгэн зах зээл байгуулж хүмүүс нь чөлөөтэйгээр шилжих эрхтэй болсон юм. Холбооны 19 орон нэгдсэн евро валюттай болон евро бүсийг бий болгосон юм. Мөн нэгдсэн гадаад ба батлан хамгаалах бодлого явуулдаг.
1998 - Хүний эрхийн Европын шүүх байгуулагджээ.
1994 - Дэлхийн веганы өдрийг (World Vegan Day) тэмдэглэх болжээ.Веганизм зөвхөн ургамлын гаралтай хүнс хэрэглэх нарийн журамтай амьдралын хэм хэмжээ юм.
Веганууд нь мах загаснаас гадна амьтны гаралтай өндөг, сүү, зөгийн бал зэргийг бас хүнсэндээ хэрэглэхийг хориглодог.Веганууд хоолноос гадна арьс, шир, үслэг, ноос, торго зэргээр хийсэн хувцсыг өмсдөггүй. Бас амьтан дээр туршсан хүнсийг хэрэглэдэггүй юм.