Дэлхийн чансааг тэргүүлэгч, теннисчин Рафаэль Надаль өнгөрсөн бямба гарагт Испанийн үзэсгэлэнт Майорка хотод хуримлалаа.

Олон жилийн турш үерхсэн Мария Франсиско Переллотойгоо гэрлэлтээ батлуулсан гэрэл зургаа теннисчин төд удалгүй олны хүртээл болгожээ. Сүйт бүсгүй тэр өдөр хуримын даашинзаа хоёронтоо сольсон бөгөөд хоёулаа Испанийн алдарт Rosa Clara брендийн загвар байжээ.

Дэлхийн чансааны хоёрт эрэмбэлэгдэж буй Надаль бал сарын амралтаа удаан хугацаанд авахгүй гэнэ. Учир нь энэ сарын сүүлээр Лондон хотноо болох  "Ролекс Парис мастерууд"-ийн тэмцээнд оролцох тул бэлтгэл сургуулилалтдаа яаравчлан орохоор зэхэж байна.