Хятадын гэрэл зурагчин Юнцин Баогийн авсан "Цочиж буй тарвага" гэрэл зураг 2019 оны онгон байгалийн сэдэвт уралдаанд Шилдэг фотогоор шалгарчээ. Уг зургийг Төвөдийн нутаг дахь тусгай хамгаалалттай газар нутагт авчээ.

Энэ жилийн уралдаанд 100 гаруй орны 48 мянга гаруй гэрэл зургийн бүтээл оролцсон байна. Амьд байгалийн сэдэвт шилдэг гэрэл зургийн үзэсгэлэн Их Британийн Лондон хот дахь Байгалийн түүхийн музейд энэ сарын 18-ны өдөр нээгдэж ирэх 2020 оны 6-р сарын 1-ийг хүртэл ажиллана.