Си Зиньпин

1953 оны зургаадугаар сарын 15-нд Шаньси мужийн Фупин тосгонд төрсөн. Хятадын комуннист намын ахмад зүтгэлтэн Си Жунсуний хүү тул “хунтайж” хэмээн хочилдог. БНХАУ-ын одоогийн дарга. 1975 онд Цинхуа их сургуульд суралцахаар явах хүртлээ төрсөн муждаа ажиллаж, амьдардаг байлаа. Тэр химийн инженер мэргэжилтэй ч хувийн нарийн бичиг хийдэг байсан юм. Батлан хамгаалахын сайд Гэн Бяогын нарийн бичиг байлаа. Түүний улс төрийн карер 1999 онд Хөбэй, Фузень тосгоны дэд захирагч болж, үүнээс жилийн дараа Фузень мужийн захирагч болсноор эхэлжээ.
2002 онд Зиньпин Хятадын зүүн өмнөд эргийн Жөзян мужийн коммунист намын даргаар томилогдов. 2007 онд Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн дарга болон ахижээ. Жил ч бололгүй тэр коммунист намын улс төрийн товчооны байнгын гишүүн болж Бээжин хотноо суух болсон байна. 2010 онд Коммунист намын их сургуулийн захирал болов. Шат давааг амжилттай, түргэн туулж байсан тэр 2013 оны гуравдугаар сард БНХАУ-ын даргаар сонгогдлоо. Түүнд БНХАУ-ын дарга асан Зян Зөминь, дэд дарга асан Зөн Цинхун нар их дэмжлэг үзүүлсэн гэж үздэг. “Brookings Institution” Си Зиньпинийг эдийн засгийн найрсаг бодлогоороо ялгарч, үүгээрээ Хятадад их нөлөө үзүүлнэ гэж таамаглаж байна.
Хувийн амьдрал
Си Зиньпиний эцэг Си Жунсунь нь коммунит намын үнэнч гишүүн байсан. Гэсэн ч тэр Соёлын хувьсгалын үед намынхаа шинэчлэлтийн талыг дэмжиснээр тухайн үеийн даргийн “эгдүүг” хүргэж, хэлмэгджээ. Энэ нь ар гэрийнхнийг нь тойрсонгүй. Си Зиньпин ч мөн тэр үеийн гашууныг амсаж өссөн байна. 1987 онд тэр өөрийн хоёр дахь гэргий Пен Лиюаньтай гэрлэсэн. Пен Лиюань нь БНХАУ-ын чөлөөлөх армийн алдарт дуучин юм.Түүнийг АНУ-ын “тэргүүн хатагтай”-тай зэрэгцэхүйц хэмээдэг. Тэдний охин Си Минзө нь Ханжоугийн гадаад хэлний сургууль, Жөзяний их сургууль, Харвардын их сургуулийг тус тус төгссөн байна.
Ли Көцян

1955 оны долдугаар сарын нэгэнд Аньхуй мужийн Динъюань тосгонд төрсөн. Түүний ажлын гараа төрсөн нутгийнх нь Дунлин бригадаас эхтэй. 1978 онд тэрээр Бээжингийн их сургуульд элсэн орж, хууль, эдийн засгийн чиглэлээр суралцсан. 1980-1990 онд Ли Кецян Бүх хятадын оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Энэ үедээ коммунист намд элсэж, намын залуучууд холбоонд оржээ. Ингээд 1999 оноос Хенань мужийн коммунистийн намыг удирдах болсон байна. 2013 онд тэрбээр дэд сайдын албыг хашиж байгаад Вэнь Зябаогийн орыг залгасан буюу БНХАУ-ын ерөнхий сайдаар томилогдсон байна.Одоо тэр коммунист намын нөлөө бүхий долоо дахь гишүүн юм.
Хувийн амьдрал
Ли Көцян нь дундаж гаралтай, одоогийн коммунист нам дахь угсаа залгамжилаагүй ганц хүн. Түүний нэр хүндийг өсгөдөг чухал хүчин зүйлийн нэг бол гэр бүл нь юм. Түүний эхнэр Чөн Хун Бээжингийн эдийн засаг, бизнесийн их сургуулийн хэл, уран зохиолын профессор. Харин охин нь АНУ-д сурдаг.
Жан Дэжян

1946 оны арваннэгдүгээр сарын дөрвөнд Ляонин мужийн Тайань тосгонд төрсөн. Хорин хэдэн насандаа ажлын гараагаа Гирин мужийн захиргааны ухуулга сурталчилгааны хэлтэсээс эхэлжээ. Ингээд тус мужийн Янбиан их сургуульд солонгос хэл судлалаар сурсан. 1970 онд коммунист намын залуучуудын холбооны нарийн бичиг болсон байна. Үргэлжлүүлэн тэр БНАСАУ-ын Ким Ир Сений нэрэмжит их сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцлаа. 1980 онд Жан Дэжян Гирин мужид ирээд коммунист намын орлогч дарга болохоор зүтгэж эхэллээ. Шат ахиж Жөзян мужруу нүүж тус мужийн коммунист намын нарийн бичиг болсон аж. 2002 онд намын улс төрийн товчооны байнгын гишүүн болон дэвшиж, Гуандун мужийн намын нарийн бичиг болон өөрчлөгдөв. Ингээд нэр нөлөө нь тасралтгүй өссөөр 2012 онд Жан Дэжяний Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын дэд даргын албыг хаших болсон. Тэр одоогийн коммунист намын хамгийн нөлөө бүхий хүн. Түүнийг дээш нь гарахад БНХАУ-ын дарга асан Зян Зөминь тусалсан гэж үздэг.
Хувийн амьдрал
Түүний эцэг Жан Зыи Соёлын хувьсгалын үед генерал байжээ. Жан Дэжяны гэргий Синь Шүсэнь Хятадын төв банканд ажилладаг. Хосууд 1949 онд хуримлажээ.
Ли Юаньчао

1950 оны арваннэгдүгээр сарын 20-нд Жянсү мужийн Лианшуй тосгонд Шанхайн орлогч ерөнхий сайд Ли Ганчений хүү болон мэндэлжээ. Тэр бусдын адил сургуульд сурахынхаа өмнө ажлын гараагаа эхэлсэн. Дафень дүүргийн фермд дөрвөн жил ажиллажээ. Ингээд Шанхайн их сургуульд математикийн ангид элсэн орж, дунд сургуулийн багш мэргэжил эзэмшсэн байна. Их сургуулиа төгсөөд тэр Наньчаны дунд сургууль, Лувань дүүргийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд багшилжээ. Тэр ахин мэргэжлээ дээшлүүлэхээр Фуданий их сургуульд элсэн оров. Улс төрийн угсаа залгамжлалаас далийхгүйн тулд Ли Юаньчао намд элсэн орж, коммунист намын их сургуульд докторын зэрэг эзэмшжээ. Дараа нь Харвардын их сургуульд элсэн орж, бизнес, удирдлагын чиглэлээр сурав. 2007 онд тав дахь үеийн удирдагчидаар тодрох ёстой хүмүүс өөрсдийн дээд албан тушаалд гарч ирсэн юм.Энэ онд улс төрийн товчоонд зургаан залуу гишүүн оров. Эдгээрийн нэг нь Ли Юаньчао байлаа. Энэ үед тэр коммунист намын гадаад бодлогыг хариуцан ажиллаж байгаад Соёлын яамны дэд сайд болоод байв. Тэр мөн Жянсү мужийн намын нөлөө бүхий гишүүн юм. Одоо Ли Юаньчао БНХАУ-ын дэд дарга. Тэр засгийн шинэчлэл, жижиг намуудын тэгш эрхийн талаар санал бодлоо хэлдэг цөөхөн гишүүний нэг юм.
Хувийн амьдрал
Түүний гэргийг Гао Жиньжин гэдэг. Тэр Бээжин дэхь Бүх Хятадын их сургуулийн профессор. Тэдний хүү Ли Хайжин нь Йэлийн их сургуульд сурдаг. Ли Хайжиныг АНУ болон Швейцарийн хар тамхины бүлэглэлтэй холбоотой хэмээх цуурхал тарсан байна.
Ван Цишань

1948 оны долдугаар сарын нэгэнд Тяньжянь хотод төржээ. Түүний ажлын гараа Шэньси мужийн музейгээс эхэлсэн. Тэр музейдээ үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байсан тул АНУ-ын Northwest-ийн их сургуульд түүхийн ухаанаар суралцсан байна.Залуу түүхч маань Шэньси мужийн музейд ирээд удаагүй байсан ч түүний явах зам энэ биш байжээ. 1980 онд Ван Цишань Тариаланчдын нийгэмлэгт элсэн орлоо. Улс төрийн шатыг хурдацтай дамжиснаар тэр 2004 Бээжин хотын дарга болсон юм. Энэ нь түүнийг тав дахь засаглалд орох баталгаа байв. БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулагдсан 2008 оны зуны олимп түүний улс төрийн тоглоомын гол түлхүүр болж чаджээ. Тэр одоо коммунист намын даргаар ажиллаж байна. Түүнд БНХАУ-ын ерөнхий сайд асан Вэнь Зябао эдийн засгийн чиглэлээр зааж сургасан.
Хувийн амьдрал
Ван Цишань өөрийн гэргийтэй 1969 онд Шэньси мужийн Яньань тосгонд танилцажээ. Эхнэр нь коммунист намын дэд сайд агсан Яо Илиньний охин Яо Миншан. Ингээд гэрлэлт нь түүнийг “хунтайж” болгосон аж. Түүнд Яо Илинь болон БНХАУ-ын дарга асан Зян Зөминь тус дэм сайн үзүүлсэн байна.
Юй Чжэншэн

1945 оны дөрөвдүгээр сарын нэгэнд мэндэлсэн. Тэрбээр өөрийн эх нэгтэй ахыг 1985 онд АНУ-ын хятад судлалын тусламжтай олжээ. Эх нэгтэй ахынх нь эцэг Мао Зедунь байсан гэж таамагладаг. Юй Чжэншэн Хөбэй мужид радио станцын үйлдвэрт ажилладаг байсан. Удалгүй тэр чөлөөлөх армид пуужин инженер чиглэлээр мэргэшиж, хошууч цол хүртжээ. Ингээд тэр 1970 оны сүүлээр Аж үйлдвэрийн яаманд ажилд орсон юм. Тэр намын дарга болохыг эрмэлзэж байлаа. Ингээд 1992 онд Чиндао боомт хотын даргаар томилогдов. Таван жилийн дараа тэр Барилга, хот байгуулалтын яамны сайд боллоо. 2007 оны намын шийдвэрээр тэр Шанхай хотын дарга болов. Юй Чжэншэнийн удирдлаган дор Шанхай Хятадын бизнес, санхүүгээрээ хятадын хамгийн том хот болж чадсан юм. Түүний удирдах арга барил Дэн Сяопин болон БНХАУ-ын дарга асан Зян Зөминьтэй төстэй гэлцдэг.
Хувийн амьдрал
Түүний эцэг Тяньжинь хотын дарга агсан Ю Цивэя. Түүний гэргий мөн ч Соёлын хувьсгалын үеийн генералын охин байлаа. Чжан Чжэнхуаны охин Чжан Чжикай.
Ван Ян

“Time” сэтгүүлийн 2012 онд гаргасан дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүн жагсаалтын 57-д тэр жагсжээ. Гуандун мужийг удирдаж байхдаа түүхэнд байгаагүй амжилт гаргаж, хүн амаа 100 сая болгон өсгөсөн дарга. 1955 оны гуравдугаар сарын 12-нд төрсөн. Ван Ян Хятадын шинжлэх ухаан, технологийн их сургуулийг инженер мэргэжилээр төгсжээ. Түүний ажлын гараа 1988 онд Аньхуй мужийн Тулин хотын дарга болсноор эхэлсэн юм. 1990 оноос тэр улс төрийн товчооны ерөнхий нарийн бичгийн албыг хаших болов. Мөн 2005-2007 онд Чунцин хотын даргаар ажилласан. Энэ хугацаандаа тухайн үеийн Чунцин хотын коммунист намын дарга Бо Силайг ажлаас нь огцруулсан байна. Энэ бол алба солих бус улс төрөөс гаргах нүүдэл байсан юм. Ван Ян одоо БНХАУ-ын дэд сайд, мөн ард иргэдийн хайртай улс төрч.
Хувийн амьдрал
Ван Ян даруу төлөв айлын хүү. 17 настайдаа улс төрд орох шалтгаан нь түүний эцгийн үхэл байсан юм. Тэр төрөлхийн улс төрийн авьяастай тул 33 насандаа хотын дарга болсон.
Лю Юньшань

1947 оны долдугаар сард Шэньси мужид төрсөн. Өвөрмонголд багшаар ажлын гараагаа эхэлсэн байна. Багшлах авьяастай тэр 1990 онд Бээжин хотноо нүүн ирж, коммунист намын суртал ухуулгын албаны ерөнхий эрхлэгч болов. Одоо ч намынхаа суртал ухуулгын албаны номер нэг хүн. Түүнийг БНХАУ-ын дарга асан Ху Зиньтао их дэмжсэн байна.
Хувийн амьдрал
Үр хүүхдээ сайн хүмүүжүүлсэн болохоор нэр хүндээ өсгөх чухал түлхүүр нь ч тэд байгаа. Түүний том хүү Лю Лэфей “Fortune” сэтгүүлийн 2012 онд гаргасан Азийн хамгийн хүчирхэг 25 бизнесмэн хэмээх жагсаалтанд багтжээ. Харин бага хүү Лю Лэтин Нийгмийг хамгаалах яамны сайд асан Зиа Чунваны охин Зиа Ликинтэй гэр бүл болсон.
Ху Чуньхуа

1963 оны дөрөвдүгээр сард долоон хүүхэдтэй, ядуу фермчиний гэрт мэндэлжээ. Ху Чиньхуа Бээжингийн их сургуульд утга зохиолын чиглэлээр суралцсан. Хүрээнийхэн нь түүнийг “Бяцхан Ху” хэмээн хочилдог. Тэр Ху Зиньтаог ихэд хүндэлдэг. (Цусан төрлийн холбоо байхгүй). Түүний улс төрийн бүхий л үйл ажиллагаа Ху Зиньтаог хуулсан мэт байдаг аж. Тэрбээр БНХАУ-ын жижиг үндэстний эрх ашгийн төлөө тууштай тэмцэгч. Одоо тэр Гуандун мужийн коммунист намын нарийн бичгийн албан тушаалыг хашиж байна. Өмнө нь Өвөрмонголын коммунист намын дарга байсан юм. Ху Чиньхуа өөрийгөө “зургаа дахь үеийн” удирдагч болно хэмээн үзэж байгаа. Гэсэн ч улс төр судлаач нар түүнийг 2022 он гэхэд Си Зиньпиний хуулбар болох вий хэмээж байна.
Хувийн амьдрал
Ху Чиньхуа нь Төвд эхнэртэй цор ганц Хятад улс төрч. Тэд нэг хүүтэй. Чжан Гаоли 1946 оны арваннэгдүгээр сард Фузень мужийн Жиньжян хотод төрсөн. Тэр Сямэний их сургуульд бизнес төлөвлөгөө чиглэлээр суралцажээ. Гуандун мужийн улс төрийн шатыг нэг нэгээр өгссөөр 12 жил тэнд амьдарсан байна. Ингээд Чжан Гаоли 2001 онд Шаньдун мужийн намын нарийн бичиг, 2007 онд Тяньжинь хотын намын нарийн бичгийн албыг тус тус хашсан юм. Тяньжинь 13 сая хүн амтай, том хот юм. Одоо тэр БНХАУ-ын дэд сайд. Дэд сайдын албыг гурван хүн хашдаг бөгөөд Чжан Гаоли нэгдүгээрх нь ажээ. Тэр Зян Зөминий тусламжтай улс төрд орж ирсэн.
Лю Яньдун

Тав дахь үеийн цор ганц эмэгтэй гишүүн. Хятад удирдагчдын түүхэнд хамгийн амжилттай дэвшиж буй анхны эмэгтэй. 1945 оны арваннэгдүгээр сард Жянсү мужид төрсөн. Чинхуа их сургуулийн химийн ухаанаар суралцан дүүргэжээ. Дараа нь тэр социологийн ухаанаар магистерийн зэрэг, хуулийн чиглэлээр докторын зэрэг тус тус эзэмшсэн байна. 1970 онд Бээжингийн химийн академид ажиллаж байхдаа намд элсэхээр оролдож байлаа. Удалгүй Бүх Хятадын залуучуудын холбоонд элсэж, коммунист намын гишүүн болсон. Одоо тэр Ван Яны адил БНХАУ-ын дэд сайдын албыг хашдаг.
Хувийн амьдрал
Лю Яньдун бусдын адил угсаа залгамжилагч. Түүний эцэг Лю Жулун Хөдөө аж ахуйн яамны сайд байжээ. Сайн удамтай тул түүнд БНХАУ-ын дарга асан Зян Зөминь тусалсан. Учир нь 1928 онд Зян Зөминий хойд эцгийг улс төрд таницуулан,
Чжан Гаоли

1946 оны арваннэгдүгээр сард Фузень мужийн Жиньжян хотод төрсөн. Тэр Сямэний их сургуульд бизнес төлөвлөгөө чиглэлээр суралцажээ. Гуандун мужийн улс төрийн шатыг нэг нэгээр өгссөөр 12 жил тэнд амьдарсан байна. Ингээд Чжан Гаоли 2001 онд Шаньдун мужийн намын нарийн бичиг, 2007 онд Тяньжинь хотын намын нарийн бичгийн албыг тус тус хашсан юм. Тяньжинь 13 сая хүн амтай, том хот юм. Одоо тэр БНХАУ-ын дэд сайд. Дэд сайдын албыг гурван хүн хашдаг бөгөөд Чжан Гаоли нэгдүгээрх нь ажээ. Тэр Зян Зөминий тусламжтай улс төрд орж ирсэн.
Хувийн амьдрал.
Чжан Гаоли өөрийн их сургуулийн ангийн охинтой гэрлэсэн нь Хонконгийн нөлөө бүхий бизнессмэний охин байсан юм.
Э.Сударчулуун