Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Тус хуралдаанаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Учир нь, тэрбээр гадагшаа явж суралцах учир шалтгаанаар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаа аж. Дашрамд дурдахад, тэрбээр нэгдүгээр сарын 1-нээс ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн албан тушаалд томилогдсон юм. Түүний эрхэлж байсан ажлыг дор танилцуулъя.
1988-1989 онд Халдварт өвчнийг анагаах клиникийн төв эмнэлэгт асрагч
1994-1995 онд Нэгдсэн хоёрдугаар эмнэлгийн сэхээний тасгийн субординатор эмч
1996-1999 онд Анагаах ухааны их сургуулийн Клиникийн төв эмнэлгийн бөөр судлалын клиникийн их эмч 1999-2005 онд Улсын клиникийн төв эмнэлгийн бөөр судлалын клиникийн эрхлэгч 2005-2006 онд Улсын клиникийн төв эмнэлгийн эмчилгээ, сувилгаа эрхэлсэн захирал 2006-2008 онд Улсын клиникийн төв эмнэлгийн бөөр судлалын клиникийн Бөөр шилжүүлэн суулгалтын их эмч 2008-2009 онд Улсын клиникийн төв эмнэлэг гемодиализийн төвийн эрхлэгч 2009-2010 онд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эмчилгээ эрхэлсэн орлогч дарга 2010-2011 онд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт даргын үүрэг гүйцэтгэгч 2011-2018 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал 2018-2019 Эрүүл мэндийн сайдын зөвлөх 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга