ХБНГУ нүүрснээс татгалзах эвсэлд нэгдэх тухай Байгаль орчны сайд Свенья Шульце зарлалаа. Дэлхий нийтээр нүүрсний хэрэглээг бууруулах зорилгоор 2017 онд байгуулагдсан  уг эвсэл анх 30 улсаас бүрдэж болсон өдгөө 80-аад улс нэгдээд байна.

"Нүүрсний хэрэглээнээс татгалзах нь дэлхийн дулаарлын эсрэг хийх том алхам.Герман шиг аж үйлдвэржсэн орон цөмийн болон нүүрсний станцас татгалзаж,  сэргээгдэх эрчим хүчний тогтолцоонд алхам алхамаар шилжих цаг болсон" гэж  Шульце ярьжээ.

2038 он гэхэд Берлин хот нүүрсээр ажилладаг бүх цахилгаан станцаа хаахаар төлөвлөж байгаа юм. Германы засгийн газрын зүгээс 2030 он гэхэд хүлэмжийн хийгээ 55 хувиар бууруулах зорилт тавьж энэ ажилд 59 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.