Ирэх сарын 1-нээс нийтийн тээврийн тоог нэмнэ. Өөрөөр хэлбэл, ирэх сарын 1-нээс нийтийн тээвэр өвлийн хуваарьт шилжих юм байна. Ингэснээр 36 чиглэлд 60 автобус нэмэх аж. Мөн Ч-52 буюу ”3, 4 дүгээр хороолол-Зайсан” чиглэлийг иргэдийн зорчих эрэлтэд нийцүүлэн Зайсан толгойг тойрч явахаар төлөвлөн аравдугаар сарын 1-ний өдрөөс есөн автобус найман минут тутамд үйлчилнэ. Шинээр явах чиглэлийн дагуу автобусны хоёр зогсоол нэмж байгуулахаар болжээ.
Одоогоор Улаанбаатар доторх болон хот орчмын нийтийн тээврийн үйлчилгээнд нийслэлийн өмчтэй хоёр, хувийн хэвшлийн 17 аж ахуйн нэгж үндсэн 76, хот орчмын 14, шөнийн тээврийн нэг чиглэл, бага багтаамжийн автобусны дөрвөн чиглэл нийт 95 чиглэлд 800 их, дунд багтаамжийн автобус, троллейбусаар өдөр тутамд 500-600 мянган иргэдэд үйлчилж байгаа юм байна.