Америкийн иргэн 35 настай Виржиниа Даффф хэмээх бүсгүй ханхүү Эндрютэй дотно харилцаатай байсан тухайгаа мэдэгдлээ.Бүсгүй тухайн үед 17 настай байсан гэж ВВС-ийн сурвалжлагчид ярьжээ.

АНУ-ын тэрбумтан Жеффри Эпштейний хүсэлтээр бүсгүй Лондон хотод очиж Их Британийн хатан хаан II Елизабетын дунд хүүтэй уулзаж, дотно үйлчилгээ үзүүлдэг байсан гэнэ. Тэрээр мөн ханхүүг холестерин гэж нэрлээд Эпштейний нууцлаг үдэшлэгийн гол оролцогчдын нэг байсан гэж өгүүлжээ.

Харин ханхүү Эндрю энэ хэрэгт холбогдоогүй хэмээн үгүйсгэж байгаа юм.

Хүний наймаа, насанд хүрээгүй охидыг биеэ үнэлүүлсэн хэрэгт буруутгагдсан тэрбумтан Жеффри Эпштейн өнгөрсөн сард Нью-Йоркийн шоронд амиа егүүтгэсэн билээ.