Энэ сарын амралтын өдрүүдэд Чингэлтэйн өргөн чөлөөнд Сэлбэ дэд төвийн дулааны шугам сүлжээ болон бусад дэд бүтцийн сүлжээ татах ажил хийгдэх тул 2019.09.20-ны өдрийн 23:00 цагаас 2019.09.22-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд 7 буудлаас 17-ын уулзвар хүртэлх хэсэгт автозамын хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан.

Иймд тухайн гудамж замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний замналд түр хугацаагаар өөрчлөлт оржээ.

Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ-Далангийн зам” Ч:23 “Чингэлтэй-Зүрх уул-МУБИС-Цэцэг төв” Ч:24а “Зүрх уул-3,4 дүгээр хороолол-Сонсголон-ТЭЦ4” Ч:27 “Вокзал-Бөмбөгөр-Өвөр согоот” Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кино театр” Ч:33 “Шархад-7 буудал-Зунжин худалдааны төв” Ч:69 “Зунжин-7 буудал-Ард кино театр-ТЭЦ3” ХО:1 “Бага баян-Санзай-7 буудал-Тэнгис кино театр” ХО:2 “Шаргаморьт-Дүнжингарав худалдааны төв”

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.