БНХАУ-ын эрдэмтэд, судлаачид "Монгол зөв бичлэгийн толь"-ийг найруулахаар комисс байгуулан ажиллаж байгаа ажээ. Уг комиссынхон судалгааны баг бүрдүүлж, Өвөрмонголоос бусад муж, хотод байгаа монголчуудаас санал хурааж байгаа юм байна. Тухайлбал, Бээжин хот дахь санал хураах хурал өчигдөр болжээ. Энэ санал хураалтаар харь үгийг яаж дүрэмжүүлэх, эгшиг зохицох ёс, дагаврын зарим асуудал, оноосон нэр зэрэг 6 асуудлаар санал авч, эрдэмтэн, судлаачид санал бодлоо солилцсон байна.