Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 52 кг-ын жинд өрсөлдөж буй ОУХМ Х.Энхмандах өчигдөр Казахстаны тамирчин Сакен Бибоссиновтой тулалдаж 2:3-аар хожигдсон билээ. Энэ тулаанд манай тамирчин бүх талаар илүү байсан ч шүүгчид эсрэг талд ялалт заасан. Тэгвэл youtube сувагт оруулсан энэ тулааны бичлэгийг үзсэн казахстаны спорт сонирхогчид тамирчнаа ялагдсан гэдгийг мэдэрч дараах сэтгэгдлийг үлдээжээ. Хүмүүс бараг бүгд Сакеныг ДАШТ-д авч явах нь буруу сонголт байсан гэсэн утга илэрхийлсэн байв.
Ассылбек Оразбек “Манайх муу байна. Ольжас Саттибаевыг авчрах ёстой байсан юм”
Нур Бахыт “Монголчууд гомдолтой байгаа. Тиймээс чамд шударга ялалтыг хүсье”
Сатиболды Нургожин “Махмуд Сабирхан багт байх ёстой. Сакены хувьд болоогүй харагдаж байна. Биеийн бэлтгэлжилт дутуу, ядарсан, сул дорой харагдаж байлаа. Махмуд бол өөр байх байсан”
Нурассыл Айтуаров “Хонь хол явдаггүй”