Цагдаагийн ерөнхий газраас Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах шөнийн цэнгээний газруудад ээлжит хяналт, шалгалт хийжээ. Шалгалтаар 87 иргэнд хар тамхины тест тавьж шалгахад 24 нь хар тамхи хэрэглэж, 5 нь биедээ хадгалсан нь тогтоогджээ.

Хар тамхи хэрэглэсэн иргэд нь 21-41 насных байжээ. Тус газраас хийж буй хяналт шалгалт үргэлжилж байна.