Хичээлийн шинэ жил эхэлж зорчигчдын урсгал нэмэгдсэнтэй холбогдуулан УБТЗ хувь нийлүүлсэн нэмэгдэл галт тэрэг аялуулахаар болжээ. Тодруулбал зөвхөн есдүгээр сарын 4-ний лхагва гаригт Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд нэмэгдэл зорчигчийн галт тэрэг аялуулах юм байна. Уг галт тэрэг Замын-Үүдээс тухайн өдрийн 21:35 цагт хөдөлж, Улаанбаатарт есдүгээр сарын 5-ны 10:05 цагт ирэх аж. Мөн баасан гариг бүр Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд зорчигчийн галт тэрэг аялуулахаар болсон аж. Уг галт тэрэг наймдугаар сарын 30-наас эхлэн баасан гариг бүрийн 16:30 цагт Улаанбаатараас хөдөлж, Замын-Үүдэд бямба гаригийн 07:20 цагт очих ажээ.