
Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх Т.Энхтүвшин, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Бат-Эрдэнэ, зөвлөх М.Одгэрэл, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Б.Мөнхбаатар нар ажиллаж байна.
Уг ажлын хэсэг өнөөдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байрлах "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр"-т ажиллаж байна.