Оны 227 дахь өдөр, шинэ он гартал 138 хоног үлдлээ.
Өнөөдөр түүхэнд
1795 – Францад шинэ валют франкийг эргэлтэд оруулжээ.
1810 – Парис хотноо I Наполеоны ялалтад зориулсан 43,5 метрийн өндөртэй Вандомын баганыг Ромын Трояны баганын янзаар босгожээ.
1835 – Эргэлддэг барабантай угаалгын машинд патент авчээ.
1843 – Копенгаген хотноо Тиволи гэх аттракционуудын парк нээгджээ.
1848 - Нью-Йорк мужийн Сиракуза хотын Уолдо Хэнчетт шүдний эмчилгээний сандалын патент авчээ.
1865 – Апеннины хойгийн “гутлын өсгийн” Калабрия мужийн Монтальто тосгонд хэсэн тоглолдог жүжигчдийн тоглолтын үеэр Ружеро Леонкавалло "Паяца" гэх алдартай дуурийн либретто болсон эмнэлэгт хэрэг явдал гарчээ. Паяцын дүрд тоглож байсан труппын эзэн үзэгчдын түүний залуу эхнэрт дурласан тариачин залууг хараад хадлагынхаа улмаас үзэгчдийн нүдэн дээр хоюуланг нь хутгалан хөнөөсөн байлаа.
1877 - Зохион бүтээгч Томас Эдисон анх удаагаа телефоноор ярихдаа «Нello» гэсэн үгийг хэрэглэх санал тавьжээ.
1914 – Панамын сувгаар анхны хөлөг онгоц нэвтэрчээ. Америк тивийн Хойд, Өмнөд суб тивийг холбосон хүзүүвч дээр хөлөг онгоцны суваг барих санаа дундад зууны испани конкисторуудад байсан гэдэг.
1888 - Фритьоф Нансены толгойлсон зургаан норвегичууд Гренландаар аялахаар цанаар замдаа гарчээ. Цаг агаарын хүнд нөхцөлд тэд аянаа амжилттай дуусган дараагийн жилийн тавдугаар сард нь гэртээ эргэн ирсэн байлаа.
1893 – Ах дүү Третьяковын хотын галерей (Третьяковской галереи) албан ёсоор нээгдэв.
1923 – “СССР” гэсэн бичигтэй анхны шуудангийн марк гарчээ. Шуудангийн төлбөрийн дөрвөн номинацитай цуврал маркийг Москвад нээгдсэн Бүх оросын хөдөө аж ахуй, гар урлалын үзэсгэлэнд зориулан гаргасан байв. Маркуудыг футурист стилийн тариа таригч, тариа хураач, тракторчин, үзэсгэлэнгийн ерөнхий зураглал чимэглэжээ. Анхны маркуудыг зураач Г. Пашков зуржээ.
1924 - К. Либкнехт, Р. Люксембург нарын нэрэмжит Ардын ордонд (өмнө нь II Николайн) Зөвлөлтийн томоохонд орох "Великан"-“үлэмж биетэн” кинотеатр нээгджээ. 3000 хүний багтаамжтай байсан кинотеатр одоо Мюзик-холл болжээ.
1933 – Мужийн захиргааны шийдвэрээр, Петербургийн анхны дацан болсон Троицкийн сүмийг хаажээ.
1940 – Немцийн нисэх хүчин нэг өдрийн дотор 75 онгоцоо алдсан нь “Британийн төлөөх тулалдаан”-д үзсэн хамгийн том хохирол байлаа.
1942 – Ленинградын фронтод Крымээс чөлөөлөгдсөн немцийн явган цэргийн 24-р дивизийг татан аваачжээ. Германчуудын мэдээгээр тэр дивиз наймдугаар сарын 26-нд шинэ байрлалдаа ирсэн байв. ия прибыла под Ленинград 26 августа, возможно 2 недели дивизия развёртывалась). Мөн Германы арми Севастополийн орчмоос чөлөөлөгдсөн их буугаа Ленинградын зүг татаж эхэлжээ.
1947 - Жил бүрийн энэ өдөр 1947 оноос хойш Энэтхэг Тусгаар тогтнолын өдрийг (Independence Day in India) тэмдэглэж иржээ.
1950 – А.С. Пушкины хөшөөг шинэ байранд шилжүүлжээ.
1987 – Бристолийн олон улсын агаарын бөмбөлөгийн 9-р наадам Аштон Кортад болж нэг цагийн дотор 128 аэростат агаарт хөөрсөн нь нэгэн газраас хөөргөсөн агаарын бөмбөлөгийн хамгийн олон тооны дээд амжилтыг авчээ.
1990 - 1966-1988 онуудад иргэншлэлээ хасуулсан бүх хүмүүст иргэний эрхийг нь сэргээх зарлигийг оросууд гаргажээ.
1997 - Порт-Вашингтонд (Мичиган, АНУ) 800 машин оролцсон тракторын хамгийн том парад хийгджээ.
1997 - Жерси (Англи) хотод нэгэн зэрэг 39210 салютын пуужинг буудсан дэлхийн дээд амжилт тогтоожээ.
2003 – Аугаа Новгородод хийсэн археологийн малтлагаар чулуугаар хийсэн икона олджээ. Хувилгаан Василийн дүрсийг тэнд сийлсэн байв. Эртний орос шүтээнийг 13-14-р зууны давхрагаас олсон байлаа. Ийм шүтээн ховор олдворт тооцогддог. Энэ малтлагаар модон дор суугаад ятга тоглож байгаа хөгжимчний ясан сийлбэр олджээ.
2007 – Италийн эрдэмтэд капуцин бичнүүдэд бараа, мөнгөний харилцаанд орох санал дэвшүүлжээ. Тэдний дунд хүмүүс шиг санхүүгийн суутнуут ба мангарууд байдаг гэж тэд үзжээ.