Австрали улс Умард Атлантын эвсэлтэй харилцан түншлэл, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Гэрээг Австралийн Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Линда Рейнольдс, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг нар үзэглэсэн байна. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга, одоогоор тус эвсэл Персийн булан дахь Ираны үйл ажиллагаанд маш их санаа зовниж байгаагаа илэрхийлээд гишүүн орнуудынхаа бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд хүчээ нэгтгэхийг үгүйсгэхгүй гэжээ.

Тэгвэл хатагтай Рейнольдс Австрали улсыг АНУ тэргүүтэй эвсэлд нэгдэх үү гэсэн сэтгүүлчийн асуултад энэ шийдвэрт яарах хэрэггүй гэж хариулав.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг одоо Австралид хоёр өдрийн айлчлал хийж байна.