Америкийн теннисчин Серена Уильямс 2019 оны санхүүгийн жилийн дүнгээр дэлхийн хамгийн өндөр цалинтай тамирчдын чансааг тэргүүлсэн тухай Forbes бичжээ.
Серена 2018 оны зургаадугаар сарын 1-ээс 2019 оны 6-р сарын 1-ний хооронд 29.2 сая доллар олсон бөгөөд үүний 4.2 сая нь шагналын мөнгө юм.
Жагсаалтын эхний аравт зөвхөн теннисчид багтсан гэж хэлж болно. Тухайлбал, 24.3 сая долларын орлоготой Японы Наоми Осака хоёрдугаар байрт, Германы теннисчин Анжелика Кербер 11.8 саяын үзүүлэлтээр гуравт жагссан байна.
Сануулахад, жирэмсний амралтаа эдэлсэн Серена Уильямс өнгөрсөн жил спортод эргэн ирсэн билээ. Улмаар есдүгээр сард АНУ-ын нээлттэй тэмцээнд Японы Наоми Осакад ялагдаж дуулиан дэгдээж байв.