09.00 цагт Багшийн хөгжлийн ордонд “Хилийн чанад дахь Монгол хэл, соёлын багш нарын заах арга зүйг дэмжих сургалт” эхэлнэ.
10.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно.
10.00 цагт ЦССҮТ-д “Цусаа бэлэглэх өдөр" болно.
10.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Найрамдлын хонх” сайн үйлсийн аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бэлэг гардуулна.
11.00 цагт Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийн мэдээллийн төвд ЗХЖШ-ын удирдлагууд, гадаад орнуудын зэвсэгт хүчний төлөөлөл Олон улсын “Аравт” морин цэргийн уралдааны талаар мэдээлэл хийнэ.