Оны 210 дахь өдөр, шинэ он гартал 155 хоног үлдлээ.
Өнөөдөр түүхэнд
1696 – Оросын цэрэг Туркийн Азов цайзыг эзлэв. Бууж өгсөн гэрээнд нь “Туркийн горнизон эхнэр хүүхдийнхээ хамт, хүн бүр даахын чинээ ачаа бараагаа авч, голын хавтгай ёроолтой завиар далайн цутгалан хүртэл яваад харин бусад эд зүйлийг цэргийн сан хөмрөгийн хамт цайзанд үлдээх” гэж заасан байжээ.
1754 – Боксын анхны олон улсын тэмцээнд Их Британийн аварга Жек Слэк франц Жан Петийг нокаутаар ялав.
1812 – Петербургийн дээд хүрээнийхэн, худалдаачид, албан тушаалтнууд ба лам хуврагуудын цугларалтаар тус хотын ардын журамт цэргийн байгуулахаар шийдэн даргаар нь олны гуйлтаар Михаил Илларионович Кутузов сонгогджээ.
1844 - Александр Пушкины бэлбэсэн эхнэр Наталья Николаевна лейб гвардийн хошууч генерал Петр Петрович Ланскийтай сүйлжээ. Үхэхийн өмнө яруу найрагч өөрийн 24 настай эхнэртээ: "Хоёр жил гашуудаад дараа нь нөхөрт гар гэхдээ сайн хүнийг олоорой” гэж захисан байдаг. Тийм хүнтэй Наталья Николаевна долоон жилийн дараа тааралдаад 19 жил хамт амьдран түүнд гурван охиныг нь төрүүлж өгчээ.
1874 – Англиийн Уолтер Вингфилд хураагдан эвхэгддэг теннисийн талбайг патентлуулжээ.
1890 - Винсент Виллем Ван Гог 37 насандаа амиа егүүтгэв. Түүний уран бүтээлийн карьер нь дөнгөж 10 жилээр тоологдоно. Харин үлдээсэн уран бүтээлийн өв нь асар их. Сүүлийн хоёр сард бүтээсэн 80 зургийг нь оруулсан 800 уран зураг бараг 900 таталбар зургууд нийт 1700 орчим түүний бүтээл үлдсэн байдаг. Тэр амьдралдаа дөнгөж ганцхан “Арле дахь улаан усан үзмийн талбай” гэсэн зургаа худалдаж чаджээ. Тэр зураг нь одоо Оросын А.С. Пушкины нэрэмжит дүрслэх урлагын Москвагийн музейд байдаг.
1915 - Петроградад “Тагнуулын гавъяа” зэргийн киногоор монголчуудын танил болсон Павел Петрович Кадочников төржээ. Жижигхэн Паша зураач болохоор мөрөөдөн зүтгэж байсан нь түүнийг уран зургийн урланд өгөхөд хүргэжээ. Түүнийг тэнд театрын дугуйлангийн багш анзаарч театр кинонд орох замыг нь эхлүүлжээ...
1949 – Цаг агаарын тогтмол мэдээг ВВС анх дамжуулжээ.
1952 – Номхон далайг зогсолтгүй нислэгээр дээгүүр нь туулжээ.
1958 – АНУ-д Аэронавтик ба сансарын сансарын судалгааны үндэсний газар (NАSА) байгуулагдав.
1963 - Ту-134 онгоцны анхны нислэг болжээ. Зорчигч тээврийн онгоц бүтээх салбарт хамгийн амжилттай төслүүдийн нэг Ту-134 тийрэлтэт онгоц нь хамгийн олон, Зөвлөлтийн хамгийн алдартай агаарын хөлөг гэж түүхэнд оржээ.
1968 – Зөвлөлтийн Сайд нарын зөвлөл Александр Аскольдовын "Комиссар" киног хоригложээ. Тэр нь найруулагчийн анхны ба сүүлчийн бүтээл болсон юм. Зөвхөн 1987 оноос л "Комиссар" дэлгэцнээ гарчээ.
1974 – Зөвлөлтийн Аюулаас хамгаалах хорооны 7-р газрын мэдэлд дипломат төлөөлөгчдийн газрыг хамгаалах “А” хэсэг ("Альфа") байгуулагдав. “Альфа” тусгай хэсгийн анхны байлдааны ажиллагаа нь 1979 онд Афганы дарангуйлагч Амины ордоныг дайрсан нь болов. Орны гадна талаас нь танкууд, дотор нь Афганы армийн элитийн 300 орчим хүн хамгаалж байсан юм. Арав дахин бага хүчтэй байсан “Аьфа” зөвхөн хоёр офицераа алдсан байсан ч тэд ордныг эзэлсэн байлаа.
1981- Лондон хотын Хувилгаан Павелын сүмд Британийн хаан ширээг залгамжлагч Уэльсийн жонон Чарльз, леди Диана Спенсер хоёрын гэрлэх ёслол хийгдлээ. 1981 оны энэ өдөр хүүхдийн цэцэрлэгийн даруухан багш эмэгтэй, Спенсер гүнгийн бага охин Диана Английн хаантны гэр бүлд орж иржээ. Түүний дэгжин хувцас хунар тэр үеийнхнийг байлдан дугуулж Дианагийн нэр хүндийг өсгөж байлаа. Леди Ди амиа алдахаас хэдэн сарын өмнө ”хувцас өмнөх шигээ миний ажилд чухал биш болсон” гээд хамгийн ганган хувцас хунараа дуудлага худалдаагаар зараад олсон гурван сая ам.долларыг буяны үйлст зориулж байлаа. Телевизийн сурвалжлагыг дэлхийн 74 орны 750 сая хүн харж байлаа. Хурим нь Английн сан хөмрөгөөс нэг тэрбум долларын зарлага гаргаж байжээ.
1978- Пенни Дин Ла-Маншийн хоолойг 7 цаг 40 минутын дотор сэлэн гаталсан дээд амжилт тогтоожээ.
1990 - Калинин дахиад Тверь нэрээ авлаа.
1993 – Перугийн Филипп Карбонел гэдэг хүн цагийн дотор 345 онигоо ярьжээ.
1996 – Атлантын олимпийн тоглолт дээр Карл Льюис уртын харайлтаар аварга болон олимпийн түүхэнд дөрвөн тоглолтыг дараалан түрүүлсэн тав дахь тамирчин боллоо.
1998 - Огайо мужийн 13 ажилчин хонжворт суглаагаар хамтран 161 мянган доллар хожин дэлхийн дээд амжилт тогтоожээ.
1998 – Америк эр Д. Шейни бумерангийг 174 метрын зайд шидээд буцан ирэхэд нь барьж чаджээ.
1998 - Лос-Анжелес хотод С. Рид 14 давхар байрны дээврээс мотоциклээр өөр харайн 19, метрын зайг туулаад нөгөө байшингийн дээвэрт буужээ
2002 – Хүн амынх нь тавны нэг болсон 270 сая хятадууд Ли, Ван, Чан нэртэй байгаа нь энэ гурван нэрийг дэлхийн хамгийн алдартай нэр болгожээ.
2010 – Дэлхийн барны өдөр өнөөдөр тохиож байна. 2010 онд Санкт-Петербургт болсон олон улсын “Барны гэх саммит” энэ араатан амьтны үржлийг хадгалж байх үүднээс уг арга хэмжээг санаачилжээ.