Ховд гол, Хар-Ус нуурын ойр орчмын нуур, голуудын загасны шилжилт хөдөлгөөн, нүүдлийн судалгааг хийжээ. Судалгааны ажил энэ сарын 16-24 хүртэл үргэлжилсэн байна.

Ховд голын дунд хэсэг, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумаас эхлэн урсгалын дагуу 5, Хар-Ус нуурт 6 радио хүлээн авагч логеруудыг суулгаж, 30 гаруй загасанд радио дамжуулагч, 30 гаруй загасанд “T bar” тэмдэглэгээ, гол, нуурын усны түвшин хэмжигч болон цаг уурын үзүүлэлтүүдийг хэмжих “Data” логеруудыг байршуулжээ. Баруун бүсийн нуур, голуудын унаган загас болох Монгол хадран, Алтайн шар сугас загасанд радио дамжуулагч суулгаж, байршуулах энэхүү судалгааны ажил Монгол орны баруун бүс нутагт анх удаа хийж байгаа гэнэ.