Хөдөлгүүрийн хэсэгтээ гологдолтой 500 мянган автомашиныг Volvo компани эргүүлэн татах боллоо. Үйлдвэрлэлийн гологдлын улмаас машин шатах аюултай ажээ.
Дэлхий даяар тархсан эдгээр 500 мянган машин дотор 2014-2019 онд үйлдвэрлэсэн дизель хөдөлгүүрт V40, V60, V70, S80, XC60, XC90 загварууд багтаж байна.
Долдугаарын сарын эхээр мөн Porsche компани галын аюултай гэж үзсэн 2055 автомашинаа эргүүлэн татсан юм.