Оны 203 дахь өдөр, шинэ он гартал 162 хоног үлдлээ.
Өнөөдөр түүхэнд
1401 – Төмөр хааны цэрэг Багдад хотыг эзэлжээ. Дөч хоног хотыг бүслэн хаасны дараа Багдадад цөмрөн оржээ. Монголчуудын их хаан 1393 онд эзэлээд буцсан буцсаных нь дараа түүнд захирагдахаа больсон хотыг бүрэн нурааж, 90 хүнийг нь хүйс тэмрэхийг тушаасан гэдэг. Гэтэл дараагийн үеийн малтлагууд янз бүрийн түүхээр Төмөр хааны харигслал гэх хэрэг явдлын ул мөр огт олдоогүй юм.
1502 – Лиссабонд 51 настай далайчин Америго Веспуччийн зам тогтоочоор оролцсон аян эргэн ирэв. 1501 оны тавдугаар сарын 13-нд хөлөг онгоцнууд Португалийн нислэлээс Энэтхэг хүрэх шинэ замыг хайн замдаа гарчээ. Бразили хүрсэн тэрээрөмнө зүг хөвөөд хоосон буцан ирсэн байв. "Эх газар (terra firma) гэсэн дүгнэлтэд бид хүрээд байна". Шинэ ертөнцөөр аялаад буцаж ирсэн Америго Веспуччийн 1502 оны энэ өдөр бичсэн захидлаас. Веспуччи Шинэ ертөнцөд аялахаар Колумбийн хойноос явахдаа энэ газар нутаг Азийн зүүн хэсэг гэдэгт итгэлтэй байжээ. Харин буцан ирснийхээ дараа Байгаль орчин, салхины үүлний байдал уугуулуудынх нь амьдрал зэргээс тэр Колубийн нээсэн нэрлэгдээгүй тэр тивийг өөр гэдэгт нь итгэлтэй болсон байв. Шинэ тив Америгогийн нэрээр Америк гэж нэрлэгдэх болжээ.
1795 – Москвад гүн Николай Шереметевын эдлэнд "Останкино" театр-ордон нээгджээ. Тэр жилийн энэ өдөр А. Потемкины үгийг нь бичиж аяг нь Осип Козловскийн зохиосон “Измаил бувуу Вельмираба Смелоныг эзэлсэн нь” гэх дууриар уг нээлт хийгджээ.
1836 - I Николай Петр хааны үеэр босгосон түүхэн барилга байшинг эзэн хааны зөвшөөрөлгүйгээр нурааж буулгахыг хоригложээ. Мөн байшин бүрт нь хэзээ хэн босгосоныг бичсэн самбартай болгохыг зарлигджээ.
1894 - Өнөөгөөс 125 жилийн өмнө өглөөний найман цагт Парис хотны дэлхийд анхных болох автомашины уралдаан эхлэв. Парис - Руан хооронд болсон уралдааныг «La Petite Journal» сонины редактор Пьер Жиффа уг уралдааныг санаачилсан байна.
1927 - Италийн дээд лигийн хамгийн алдартай хөлбөмбөгийн клуб “Рома” нийслэлийн клуб юм. Клубын үндсэн өнгө нь шар ба улаан. Сүлдэнд нь чонотой. Тоглогчдыг чонууд гэх ба бас Жаллоросси гэж дууддаг. Жалло росси гэдэг нь шар улаан гэсэн үг юм. Рома клубын цэнгэлдэх хүрээлэнг 1937 онд бариулсан ба Стадио Олимпико гэж нэрлэдэг. Багтаамж нь 72700 үзэгчдийн суудалтай. Италийн гурван удаагийн аварга, 10 удаагийн дэд аварга, Италийн цомын есөн удаагийн эзэн, улсынхаа супер цомыг хоёр удаа авч байлаа. Клубын шилдэг хөлбөмбөгчдийн тоонд Франческо Тотти, Даниэле де Росси, Кристиан Пануччи, Пауло Роберто Фалькао, Габриэля Батистута, Руди Феллер нарыг нэрлэж болно.
1930 – Зөвлөлтийн Хамтралын төв хамтралчдын хөдөлмөрийн хөлсийг Хөдөлмөр өдрийн хөлс гэдэг системд оруулжээ. Хүнд хөнгөнөөс хамааран хамтралчин нэг өдөр 0,5- 4 хөдөлмөр өдрийг хийж болох байлаа. Хамгийн ашигтай нь захиргааны алба байсан юм. Ийм хөлс 60-аад он хүртэл хүртэл үргэлжилжээ.
1933 – Америкийн нисэгч Уайли Пост ганцаараа дэлхийг тойрсон нислэг хийж түүнийг 7 өдөр 18 цаг, 45 минутад амжуулжээ.
1941 – Москваг анх удаа германы онгоцнууд бөөнөөр бөмбөгдөх оролдлого хийлээ. Нийт 220 бөмбөгдөгч онгоцнууд дөрвөн цуваагаар 30-40 минутыг завсарлагатайгаар довтолсон ба тэд янз бүрийн чиглэлээр довтолжээ. Ганц нэг онгоцнууд л хотод цөмөрч чадсан гэдэг. Энэ нислэгийн үеэр 130 мосвачууд алагдаж, 662 хүн шархаджээ. Нийтдээ 37 байр эвдэрсэн байлаа. Хэдэн бөмбөг Кремлийн дэвсгэрт унасан байдаг. Зөвлөлтийн нисэгчид ба зенитийн их буучдын галд дайсны 22 онгоц сүйрчээ.
1944 – Нацистууд Афин хотод 50 хүнийг дүүжилсэн нь ХХ зууны түүхэнд нэгэн доор хамгийн олон хүнийг дүүжилсэн тохиолдол болдог.
1944 - Бренттонвудын бага хурал дээр Олон улсын валютын санг байгуулжээ. Сангийн гол зорилго нь мөнгө зээлийн салбарт олон улсын хамтын ажиллагааг дэмжих, валютын салбарын журам, хэм хэмжээг зохицуулан валютын ханшны тогтвортой байдлыг хангах асуудал юм. ОУВС өөрийн гишүүн орнуудад “Зээлийн тусгай эрхээр” олон улсын санхүүгийн нөөц байгуулах эрхийг олгодог. Сангийн санхүүгийн эх үүсвэр нь түүний 184 гишүүн орнуудын ноогдвороор ("квот") бүрэлдэх бөгөөд одоо 212,7 тэрбум доллар доллар болж байгаа. Зээлийн тусгай эрхээр бүрдүүлсэн хэмжээ нь 293 орчим тэрбум доллар юм. Гишүүн орнуудынх нь эдийн засгийн хэмжээнээс хамааран квот нь тогтоогддог. Төлбөрийн хүнд байдалд байгаа гишүүн орнуудад богино хугацааны зээл олгох нь түүний санхүүгийн гол үүрэг юм. Зээлийн хэмжээ нь квотоос нь хамаардаг. Мөн бага ашгийн төвшинтэй гишүүн орнуудад хөнгөлөлттэй нөхцлөөр бас зээл олгодог. Сангийн удирдах байгууллага нь гишүүн орнуудын төлөөлөлтэй Гүйцэтгэгчдийн зөвлөл юм. Тэр жил бүр цугларан ажлаа ярьдаг. Өдөр тутмын ажлыг нь 24 гишүүнтэй Гүйцэтгэх зөвлөл явуулдаг. ОУВС-д 140 орны 2650 хүн ажилладаг гэнэ. Захирлыг нь Гүйцэтгэх зөвлөл сонгодог.
1946 – Францын жижиг хот Авиньонд ядуу чулуучны гэр бүлд эстрадын ирээдүйн од Мирей Матье төржээ.
1951 - Капустин Ярын туршилтын талбайгаас геофизикийн пуужин Р-1В хөөрч 100 км-ын өндөрт хүрчээ. 100 км хүртлэх зайд агаарын даралтыг хэмжиж сансарын туяаны талаарх анхны мэдээллийг авсан байв. 70-80 км-ын өндөр дэх агаарын бүтэцийг тогтоосны гадна далавчийн загварыг өндөрт туршсан байв. Ийм нислэгийн үеэр амьтны хөөргөн дэлхийн агаар мандлын ба сансарын хилийн орчимд тэд амьдарч чаддагийг тогтоожээ. Анхны сансарын нисгэгч ноход нь Дезик ба Цыган гэсэн хочтой хоёр нохой байсан юм.
1969 – Честерийн амьтны хүрээлэнд Жорж нэртэй анааш үхжээКениэс амьтны хүрээлэнд авчирсан анааш дэлхийн хамгийн өндөр амьтан гэж бүртгэгджээ. Тэр есөн настайдаа 6,09 метрийн өндөртэй байлаа.
1971 – Торонто хотын сургуулиудад сурагчдыг зодож шийтгэдэг дэглэмийг цуцалжээ.
1983 – Америкийн нисэгч Дик Смит түүхэнд анх удаагаа дэлхийг нисдэг тэргээр тойрчээ.
1998 –Америкийн баг одоо хүчин төгөлдөр байгаа дэлхийн дээд амжилтыг 400 метрийн бухиа гүйлтээр 2 мин. 54,2 сек. гэж тогтоожээ.
2002 – Мексикийн бөмбөрчин Фернандо Савала Гиннессийн дээд амжилтын номонд бичигдэв. Гучин настай бөмбөрчин 38 цагийн турш тасралтгүй тогложээ. Тэр хугацаанд хөгжмийн 500 сэдвийг тэр гарган тогложээ. Өмнөх дээд амжилтаас нь тэр хоёр цагаар илүү тогложээ.
2011 – Норвегид давхар террор хийгдлээ.